Улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй “Газар хөдлөлтийн гамшиг тохиолдож “Онц байдал” тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт Стратегийн команд штабын сургууль хоёр дахь өдрөө /2023.06.08/ үргэлжилж байна.
Тус дадлага сургуульд Дархан-Уул аймгаас төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага, төрийн байгууллагуудын удирдлага, албан хаагч, гамшгаас хамгаалах алба, Онцгой комиссын нийт 162 албан хаагчтай ослын удирдлагын хариу арга хэмжээний баг ажиллаж Газар хөдлөлтийн гамшгийн үеийн өгөгдсөн цагийн байдал дээр ажиллаж байна.