Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Аймгийн хэмжээнд 14 км цэвэр усны шугамыг шинэчилж, 15 мянган ухаалаг тоолуурыг нэмэлтээр суурилуулна

2023.06.08
120 үзсэн

 

Монгол Улсын засгийн газар, Австри Улсын засгийн газрын хамтын хэлэлцээрээр хийгдэх Дархан хотын цэвэр усны шугам шинэчлэлт, ухаалаг тоолуур нэвтрүүлэх төслийн багийнхан өнөөдөр аймгийн Засаг даргад төслийг танилцууллаа.
Уг төсөл нь Австри улсын “ЮНИ КРЕДИТ” банкны санхүүжилтээр эргэн төлөх нөхцөлгүйгээр 7,5 сая еврогийн хөрөнгө оруулалттай хийгдэх юм.
Төслөөр Автсри улсын “Ти Ар Эм” компани шалгарч аймгийн хэмжээнд нийт 14 км цэвэр усны шугам, мөн 15 мянган ширхэг ухаалаг тоолуурыг шинэчлэх юм.
Иргэд механик тоолуурын зүй бус хэрэглээ болох тоолуурын ажиллагааг удаашруулахын тулд соронз болон зүү хатгах зэрэг зөрчлүүд элбэг тохиолддог байна. Тэгвэл шинээр суурилуулах LXSG-K LXSG-R загварын ухаалаг тоолуур нь соронзын хамгаалалттай, зүү хатгах боломжгүй тул тоолуурын зүй бус хэрэглээнд хяналт тавих бүрэн боломжтой болох юм байна.
Шинэчлэлтийн ажил энэ оны 8-р сарын 16-ны өдрөөс эхлэн 2 жилийн хугацаатай хийгдэх юм байна.