Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

200 хос ширээ сандлыг дархан сумын 4-р сургуульд хүлээлгэн өглөө

2023.06.08
130 үзсэн

 

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн ИТХ-аас баталсан “Боловсрол-2032” хөтөлбөр, багш сурагчдаас гарсан санал хүсэлтийн дагуу аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ЕБС-иудын сурагчийн ширээ, сандлыг стандартад нийцүүлэн шинэчлэн солих ажлыг үе шаттай хэрэгжүүлж байгаа.
Энэ хүрээнд өнгөрсөн мягмар гаригт ебс-иудын шинэ ширээ сандлын стандарт дээр юуг анхаарах талаар үйлдвэрлэгч компани, аймгийн Засаг дарга болон сургуулийн удирдлагууд уулзаж ярилцсан.
Энэ үеэр тэд сурагчдын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй цэвэр модон материалаар, нас, нуруунд нь тохирсон стандарт ширээ сандлуудтай болгох нь туйлын чухал гэсэн юм.
Энэ асуудлыг нухацтай авч үзэн үйлдвэрлэсэн 200 хос ширээ сандлыг Аймгийн Засаг дарга өнөөдөр /2023.06.08/ Дархан сумын 4р сургуульд хүлээлгэн өглөө.
Сургуулийн удирдлагуудын зүгээс олон жил хэрэглэсэн сандал ширээ нь стандарт хангахгүй байсан мөн эдэлгээнд орсон учраас жил бүр будаж янзлахад санхүүгийн хувьд их өртөг гардаг байсан асуудал шийдэгдэж байна гэлээ. Мөн энэ ажил сурагчдын сурах таатай орчин бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой байгааг хэллээ.
Аймгийн хэмжээнд Үлдсэн төрийн өмчийн ЕБ-ын бүх сургуулиудын сурагчийн ширээ сандлыг үе шаттайгаар шинэчилнэ. Үүн дээр аймаг орон нутаг ААНБ-тай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна.