Аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлангийн удирдлага дор өнөөдөр /2023.06.06/ Дархан-Уул аймгийн баяр наадмыг зохион байгуулах ерөнхий комисс хуралдлаа.
Хуралд зохион байгуулах комиссын гишүүд, салбар хороодын дарга нар оролцож, холбогдох асуудлуудыг хэлэлцэж байна.
Тухайлбал баяр наадам зохион байгуулах ажлын төлөвлөгөө, зардлын төсөв боловсруулах, замын тэмдэг тэмдэглэгээ, таних тэмдэг байршуулах зэрэг бэлтгэл ажлыг хангах асуудлаар хуралдаж байна.
Ардын Хувьсгалын 102 жилийн ойн баяр наадмыг Дархан-Уул аймагт 7 дугаар сарын 9, 10, 11-ний өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.