Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

“СПЕЦМАШ 2023” үзэсгэлэн залуучууд театрын талбайд болж байна

2023.05.30
60 үзсэн

Залуучууд театрын өмнөх Найрамдал талбайд ОХУ-ын 20 гаруй ААН-ын 30 орчим хөдөө аж ахуй, зам, барилгын техник, тоног төхөөрөмж, бүтээгдэхүүний үзэсгэлэн болж байна.

Үзэсгэлэнгийн нээлтэд ОХУ-ын Худалдаа аж үйлдвэрийн яамны ХХАА, зам барилга, машин үйлдвэрлэлийн газрын дарга Мария Игоревна Ёлкина, МУ-ын ХХАА, хөнгөн үйлдвэрлэлийн яамны бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, ОХУ-аас Дархан хотод суугаа консул Руслан Амирович Зайнутдинов, Худалдааны төлөөлөгч Максим Викторович Васильев, Аймгийн Засаг дарга Б.Азжаргал нар тууз хайчлан нээж үзэсгэлэнтэй танилцлаа.
Энэхүү үзэсгэлэн 2 улсын эдийн засаг, нийгмийн харилцааг салбар болон бүс нутгийн хэмжээнд өргөжүүлэх, Үйлдвэрлэгчдийн шинэ бараа, бүтээгдэхүүнийг сурталчлах, таниулах зорилготой юм.
Үзэсгэлэнд оролцогч ОХУ-ын ААНБ-ууд хуучин түншүүдтэйгээ хамтын ажиллагаагаа бататгах, шинэ түншүүдтэй хамтрах, өмнөх нийлүүлэгдсэн техник, тоног төхөөрөмжийнхөө ашиглалт, ажиллагаатай холбоотой зөвлөгөө өгөх, ХАА-н үйлдвэрлэл эрхэлдэг компаниудад техникийн ямар тусламж үйлчилгээ хэрэгтэй байгаатай газар дээр нь танилцаж байна.
Иргэд ААНБ-уудыг ОХУ-ын ХАА-н сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмжийн үзэсгэлэнд урьж байна. Үзэсгэлэн 30, 31-ний өдрүүдэд үргэлжилнэ.