Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

2023.05.28
92 үзсэн

Итали-Монголын хамтарсан “Бэлфил” ХК нь Дархан хотноо 100% өөрсдийн хөрөнгөөр ноос, ноолуур боловсруулах үйлдвэр барихаар өнөөдөр /2023.05.28/ санамж бичигт гарын үсэг зурлаа.

Гадаадын хөрөнгө оруулалтаар баригдах энэхүү үйлдвэр 13-р баг, үйлдвэрийн бүсэд 8 га талбайд энэ жилдээ багтаж зураг төсвөө бэлэн болгож 2024 оны хавар үйлдвэрийн барилгын ажлаа эхлүүлэхээр төлөвлөж байна.

Уг үйлдвэр манай аймагт баригдсанаар үйлдвэр технологийн паркийн тухай хуулийн хүрээнд орон нутгийн удирдлагуудаас бүх талаар дэмжих бөгөөд тус байгууллагын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 45 хувь орон нутагт үлдэхээс гадна 200 гаруй ажлын байр бий болох зэрэг олон талын ач холбогдолтой юм.