Эх орноо батлан хамгаалах, хөгжин дэлгэрүүлэх их үйлсийн ирээдүйн эзэд болсон өсвөрийн хүүхэд залуучууд, сурагчдын дунд Цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилго бүхий Дархан-Уул аймгийн засаг даргын нэрэмжит цэрэг спортын Дөл цогцолбор тэмцээн ийнхүү өнөөдөр /2023.05.26/ эхэллээ.
Тэмцээний эхний өдөр “Гарааны өмнөх ажиллагаа” тэмцээнүүд явагдаж байна. Маргааш буюу 2 дахь өдөр үргэлжлүүлэн “Эх орон мандах ирээдүй” гүйлтийн тэмцээн явагдана. Ингээд 29-ний өдөр тэмцээний нэгдсэн дүн гарч Дархан-50 цогцолборт хаалтын үйл ажиллагаа болж тэмцээн өндөрлөх юм.
Дөл тэмцээнд: Шарын гол сумын ЕБ-ын 2-р сургуулийн “Бид чадна” тасаг, ЕБ-ын 4-р сургуулийн “Залуу шонхор” тасаг, ЕБ-ын 9-р сургуулийн “Тэмүүлэл” тасаг, ЕБ-ын 15-р сургуулийн “Хангарьд” тасаг, ЕБ-ын 16-р сургуулийн “Жигүүртэн” тасаг, ЕБ-ын 18-р сургуулийн “Харцага” тасаг, ЕБ-ын Од цогцолбор сургуулийн “Улаан туг” тасаг, ЕБ-ын Оюуны-Ирээдүй цогцолбор сургуулийн “Соёмбо” тасаг, Орхон сумын ЕБ-ын сургуулийн “HАWKS” баг, Дархан Политехникийн коллежийн “Аравт” баг зэрэг 150 гаруй хүүхэд залуус хурд хүч авьяас чадвараа сорин өрсөлдөж байна.
Цэрэг спортын Дөл тэмцээнд оролцож байгаа нийт баг тамирчиддаа амжилт хүсье.