Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Хүмүүсийн өдөр тутмын амьдралд стандарт ямар чухал байдаг талаар сурагчдад ойлголт мэдээлэл өглөө

2023.05.24
56 үзсэн

Дархан-Уул аймгийн Засаг даргын санаачилгаар аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс, Боловсрол, шинжлэх ухааны газар хамтран аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн бүх ерөнхий боловсролын сургуулиудын бага, дунд, ахлах ангийн 20 гаруй мянган сурагчдад стандартын тухай мэдлэг мэдээлэл өгөх сургалтыг өнөөдрөөс /2023.05.24/ зохион байгуулж эхэллээ.

Энэ хүрээнд сурагчид тухайлбал хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа юуг анхаарах, эрүүл аюулгүй орчинд амьдрахад стандарт ямар ач холбогдолтой зэрэг өдөр тутмын амьдралд стандарт хэрхэн мөрдөгддөг талаар ойлголт, мэдлэгтэй болсон гэв.
Дэлхийн хэмжил зүйн өдөр, дэлхийн стандартын өдрийн хүрээнд цаашид сурагчдад стандартын тухай ерөнхий мэдлэг мэдээлэл олгох сургалтыг Иргэний ёс зүйн боловсрол зэрэг хичээлээр дамжуулан жил бүр зохион байгуулахаар төлөвлөжээ.