Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Маргаашнаас эхлэн 10 хоногийн хугацаанд бог малд мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийнэ

2023.05.24
53 үзсэн

Малын гоц халдварт #МЯЛЗАН өвчны сэжигтэй тохиолодол 2023.05.23 өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан суманд бүртгэгдсэнтэй холбоотойгоор Дархан-Уул аймгийн Онцгой комиссын Шуурхай штаб яаралтай хуралдан Дархан, Орхон, Хонгор, Шарын гол сумдын Онцгой комисст уг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх үүрэг чиглэлийг өгсөн.

Энэ дагуу Дархан сумын Онцгой комисс өнөөдөр /2023.05.24/ хуралдан:
-2023.05.15-ны өдрөөс 2023.06.10-ны өдрийг хүртэл 10 хоногийн хугацаанд 18 мянган бог мал болон төл малыг /хонь, ямаа/ урьдчилан сэргийлэх тарилгад хамруулах /
-Үүнтэй холбоотой гарах зардлыг шийдвэрлэх, хүн хүч гаргах, ажлын албадыг байгуулах, машин техникийг бэлтгэх шийдвэрүүдийг гаргалаа.
-Вакцинжуулалтын ажлын хүрээнд аймгийн хэмжээнд нийт 184 толгой малд урьдчилан сэргийлэх тарилга хийхээр төлөвлөөд байна.
-Малыг вакцинжуулснаас хойш 21 хоногийн дараа дархлаа суудаг. Дархлаа суух хүртэлх хугацаанд вакцин хийлгэсэн малыг хэрэгцээлэхгүй байх, худалдан авч буй мал мах, сүүнийхээ гарал үүслийн бичгийг нягтлахыг мэргэжлийн байгууллагаас иргэдэд анхааруулж байна.
-Одоогоор манай улсын 12 аймгийн 55 суманд Малын гоц халдварт #МЯЛЗАН өвчин бүртгэгдээд байгаа аж.
-Мялзан өвчин үүсгэгч вирус нь халдвар авсан малын нулимс, хамрын гоождос, ханиалга, ялгадсаар дамжин гадагшилдаг. Мөн малын ойрын хавьтал, халдвар авсан малын ханиах, найтаах үед гадагшилж, агаарт тогтсон бичил дуслаар бусад эрүүл мал амьсгалах үедээ халдвар авдаг.
-Гадна орчинд тэсвэртэй биш хэдий ч ус, тэжээлийн онгоц, хэвтэр, бууц зэрэг нь вирусээр бохирдож дамждаг. Халдвар авсан үед халуурах, аман дотор шархлаа үүсэх, чацга алдах, уушгины үрэвсэл болон зарим тохиолдолд үхэлд хүргэх эрсдэлтэй.