Монгол Улсын Татварын ерөнхий газраас жил бүрийн 5 дугаар сарын 2 дахь долоо хоногийг улс орон даяар “Татвар төлөгчдийн өдөр” болгон тэмдэглэдэг. Дархан-Уул аймгийн Татварын хэлтэс “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг тохиолдуулан 2022 оны шилдэг татвар төлөгч иргэн, аж ахуй нэгжүүдээ тодрууллаа.
Том болон бичил бизнес эрхлэгчид мөн иргэн гэсэн сегментээр 30 шилдгүүдээ шалгаруулж “Шилдэг татвар төлөгч” цомыг гардууллаа.
Төрийн хуулиар хүлээсэн үүргээ ёсчлон биелүүлж, татвараа хугацаанд нь төлж, улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг татвар төлөгчдөдөө баяр хүргэж цаашдын ажилд нь амжилт хүсье.