Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хороо, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Эрүүл мэндийн газар хамтран эрсдэлгүй Дархан-IV аяны хүрээнд сургуулийн өмнөх боловсролын байгууллага, Ерөнхий боловсролын сургууль, эмнэлэгийн тогооч нарт хоол үйлдвэрлэлийн технологи, хоол хүнсний эрүүл ахуйн талаар мэдлэг, чадварыг дээшлүүлэх сургалтыг 5 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Сургалтад Эрүүл мэндийн газрын Хүн амын хоол тэжээл хариуцсан мэргэжилтэн Д.Лхагвадолгор “Хоол хүнсний шим тэжээлийн бодис, зөвлөмж хэмжээ, хоол үйлдвэрлэлийн технологи”, Хүнс, хөдөө аж ахуйн газрын улсын байцаагч Р.Энхсаруул “Хүнсний түүхий эд бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, баталгаажилт”, Хүнс, хөдөө аж ахуйн газрын Үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний албаны дарга Г.Тунгалаг “Хууль эрхзүйн мэдлэг, үйлдвэрлэлийн зохистой дадал нэвтрүүлэх ерөнхий ойлголт” гэсэн сэдвээр мэдээлэл хийлээ.
Эрсдэлгүй Дархан-IV аяныг Аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл, Хүнс, хөдөө аж ахуйн газраас хэрэгжүүлэх бөгөөд Хөдөө аж ахуйн газар Эрсдэлгүй Дархан аяны шилжин явах тугийг гардан авлаа.
Эрсдэлгүй Дархан-IV аяны хүрээнд хүнсний чиглэлийн үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагаатай танилцах, Улаанбаатар хотын Асгат орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын үйл ажиллагаатай бүтээгдэхүүн танилцах сургалт, туршлага судлах, худалдааны байгууллагын худалдагч нарт ажил мэргэжлийн ур чадварын уралдааныг зохион байгуулах зэрэг ажлуудыг төлөвлөжээ.