Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Супер элит үр хадгалах агуулах савны асуудлыг шийдвэрлэж өгөхөд дэмжлэг үзүүлэхийг хүслээ

2023.05.17
82 үзсэн

 

Дархан-Уул аймгийн Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн үр тарианы үрийн аж ахуйн бригадын үтрэмийн талбайд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Сангийн сайд Б.Жавхлан, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун болон албаны бусад хүмүүс өнөөдөр /2023.05.16/ очлоо.
УГТХ нь судалгаа, шинжилгээ хийхээс гадна бүх төрлийн үр үржүүлгийн үйл ажиллагаа явуулдаг. Нийт 550 га-д үр тариа, 20 гаруй га-д төмс, 30 гаруй га-д бусад буурцагт ургамал тариалдаг.
Хүрээлэн өмнө нь жилд 350-450 тн элит үр гаргадаг байсан. Энэ нь улсын хэрэгцээний хаана ч хүрдэггүй. Тиймээс ХХААХҮЯ-тай хамтраад элит үрийг нэг насаар залуужуулаад супер элит үр гаргаж эхэлжээ.
Үр үржүүлэгч ААН-ыг мэргэжил арга зүйгээр ханган яг цагт нь тариалалт хийлгэн үржүүлэхэд жилд 2100-2200 тн супер элит үр гаргах боломжтой. Өөрөөр хэлбэл өмнөх гаргаж байсан үрээ ААН-тэй хамтраад жилд 5 дахин үржүүлэх боломжтой юм.
Үрийн хэмжээг нэмэгдүүлэхэд хадгалах агуулах савны асуудал тулгамдаад байгаа. Үүнийг шийдвэрлэхэд төр засгаас дэмжлэг хэрэгтэйг эрдэмтэн судлаачид төрийн тэргүүнд танилцууллаа.
Одоо гаргаж буй супер элит үрийг Хөдөө аж ахуйг дэмжих санд хадгалуулдаг. УГТХ-ийн эрдэмтэн судлаачид супер элит үрээ олон сортын үртэй холихгүй цэврээр нь орон нутагтаа хадгалж байгаад ААН-дэд гэрээ байгуулан өгөхийг хүсэж байна. Үүнд 450 тонны босоо агуулах эсвэл 100, 100 тонны 4 агуулах хэрэгтэй гэв. Энэ саналаа эхний байдлаар салбар яаманд хүргүүлэн дэмжлэг хүссэнийг хэллээ.
Шинжлэх ухаанд тулгуурласан газар тариалан, хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд эрдэмтэн, судлаачдын үүрэг оролцоо их гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч онцлоод Хүнсний хувьсгалыг хэрэгжүүлэхэд төр засгаас бүх талаар дэмжин ажиллахад анхаарч байна гэв.