Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Дархан-Уул аймгийн засаг даргын ивээл дор зохион байгуулагдсан жүдо бөхийн тэмцээнд “Хангарьд” клуб холимог багийн аваргаар тодров

2023.04.23
60 үзсэн

Самбо бөхийн дэлхийн залуучуудын аварга, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Намсрайн Батлавын нэрэмжит Жүдо бөхийн залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 21-23-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт амжилттай болж өндөрлөлөө.

Монголын жүдо бөхийн холбоо, Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулсан тус тэмцээний сүүлийн өдөр VIII удаагийн холимог багийн тэмцээнд 13 баг хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдснөөс ОУХМ Д.Алтансүх, спортын мастер Д.Наранбаатар дасгалжуулагчтай Орхон аймгийн “Хангарьд” спорт клубийн баг түрүүлэв.
Тэд шигшээ барилдаанд спортын мастер Г.Эрдэнэбат дасгалжуулагчтай төрөлжсөн сургалттай Спортын төв сургуулийн багийг 4:1-ээр буулган авснаар холимог багийн тэмцээний алтан медалийн эзэн боллоо.
Хүрэл медалийн төлөөх барилдаанд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, гавьяат тамирчин О.Ууганбаатар дасгалжуулагчтай “Мон Алтиус” ахлах сургуулийн баг Монголын жүдо академийг 4:1-ээр, ОУХМ Д.Батсайхан, спортын мастер Э.Энхболд дасгалжуулагчтай “Алдар” спорт хорооны баг “Боржин төв” клубийг 3:1-ээр тус тус ялж шагналын тавцанд зогслоо.
Холимог багийн УАШТ-ий медальтнууд:
🥇“Хангарьд” спорт клуб (Б.Батболд, А.Ариун-Эрдэнэ, О.Гэрэлтбаяр, Э.Буянцагаан, Д.Болор-Эрдэнэ, Б.Гүндэгмаа, Э.Буян-Өлзий, Э.Энхзул)
🥈Спортын төв сургууль (Ө.Бямбасүрэн, Ж.Энхтөр, Н.Сансар, Э.Ариунзаяа, Д.Номин, Б.Дөлгөөн)
🥉“Мон-Алтиус” ахлах сургууль (П.Сүхбат, Б.Нямренчин, А.Энхбаяр, Алтангэрэл, Л.Энхболд, Б.Уранзаяа, Ц.Тэгшжаргал, Ц.Энх-Оргил, Б.Содонцэцэг, Э.Жаргалмаа, Б.Алиманцэцэг)
🥉“Алдар” спорт хороо (Ө.Жанцандорж, Б.Батдаваа, О.Энхтөгөлдөр, Э.Маргад-Эрдэнэ, Б.Тэмүүлэн, Б.Арвин, У.Дэлгэрцэцэг, Э.Энхжин, Г.Хонгорзул)