Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, стратеги судалгааны хүрээлэнгээс томилогдсон баг Дархан-Уул аймагт ажиллаж байна

2023.04.21
103 үзсэн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 05 дугаар зарлигаар батлагдсан “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг мэдээллээр хангах журам”-ын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Стратеги судалгааны хүрээлэнгээс томилогдсон баг Дархан-Уул аймагт ажиллаж байна.

Ажлын баг өнөөдөр /2023.04.21/ аймгийн ИТХ, ажлын алба, ЗДТГ, хэлтэс агентлагийн удирдлагуудад сургалт орж, мэдээлэл өгч байна. Сургалтад 80 гаруй төрийн албан хаагч хамрагдаж байна.
Сургалтын эхэнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын гадаад орчин, Дэлхий дахин ба гадаад бодлогын талаар мэдээлэл өглөө.
Мөн Үндэсний аюулгүй байдлын дотоод орчин–Орон нутаг ба эрсдэл, Мэдээллээр хангах журмын хэрэгжилт, анхаарах асуудал сэдвүүдээр албаныхан мэдээлэл сонсож, харилцан санал бодлоо солилцож байна.
Маргааш /2023.04.22/ ажлын баг орон нутагт үргэлжлүүлэн ажиллаж аймгийн Засаг даргын тухайн орон нутагт зохион байгуулсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, холбогдох хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн хэрэгжилт, үр дүн, Засаг даргын ахалсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг мэдээллээр хангах орон тооны байнгын ажлын багийн үйл ажиллагааг шалгаж, мэргэжил арга зүйгээр хангах юм байна.