“СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГА, БАГШИЙН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭ”-НИЙ АЖИЛ ЯВАГДАЖ БАЙНА
Боловсролын байгууллага, багш ажилтны хөдөлмөрийн үнэлгээг бодитой тооцож үр дүн, бүтээмжид суурилсан цалин хөлсний шинэ тогтолцоог нэвтрүүлэх үйл ажиллагаа үндэсний хэмжээнд 2022 оноос хэрэгжиж эхэлсэн. 2022 оны “Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ”-гээр Дархан-Уул аймаг улсын хэмжээнд хамгийн сайн үнэлэгдсэн.
2023 оны сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах ажил 2023 оны 4 дүгээр сарын 17-21-ний өдрүүдэд орон даяар нэгэн зэрэг явагдаж байна.
Дархан-Уул аймагт сургалтын байгууллага болон багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээнд төрийн болон төрийн бус өмчийн 32 цэцэрлэгийн хүүхэд, багш, эцэг эх, хамт олон хамрагдаж байна. Гүйцэтгэлийн үнэлгээний үйл ажиллагаанд Боловсролын үнэлгээний төвийн 2 ажилтан, аймгийн БШУГ болон ЕБС-уудын сургалтын менежерүүд хяналт тавин ажиллаж байна.