Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

​Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвөлгөөн болж байна

2022.03.30
54 үзсэн

Дархан-Уул аймгийн хэмжээнд эрүүл мэндийн салбарт 1500 гаруй эмч, эмнэлгийн ажилтан, албан хаагч ажилладагаас 150 орчим нь удирдах ажилтан байдаг. Өнөөдөр /2022.03.11/ эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болж өнгөрсөн онд гаргасан амжилт, бүтээлээ хамтдаа ярилцан энэ онд хийх ажлаа төлөвлөлөө.Удирдах ажилтны зөвлөгөөнд аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат оролцсон юм.

Манай аймгийн Эрүүл мэндийн салбар нь 2021 оны гүйцэтгэл, Ковидын цар тахлын эсрэг авч хэрэгжүүлсэн ажлаараа шалгарч Эрүүл мэндийн яамнаас “Шилдэг байгууллага” өргөмжлөл хүртлээ.

Мөн өнгөрсөн онд Ковидын цар тахлаас сэргийлэх, тэмцэх, бэлэн байдлыг ханган, хариу арга хэмжээг шуурхай авч, тусламж үйлчилгээний тасралтгүй байдлыг ханган ажилласнаас гадна шинэ технологи, шинэлэг арга барилыг нэвтрүүлсэн, гадаад дотоодын хөрөнгө оруулалт дэмжлэг туслалцааг нэмэгдүүлж чадсан юм.

  • 2021онд гаргасан амжилтуудыг дурьдвал:
  • -Онош зүйн тасагт Нуклейн ялгагч тоологч бүрэн автомат анализатор
  • -Нэгдсэн эмнэлэг Дезкамер
  • -ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаарХүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр
  • -Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ЭМЯ-аас оношилгоо, эмчилгээний чадавхийг сайжруулах зорилгоор 64 зүслэгтэй орчин үеийн стандарт хангасан Компьютер томографын аппарат
  • -“UpToDate” платформыг нэвтрүүлж эхэлсэн
  • -Коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг вакцинжуулалтад 1-р тунд 65434 буюу 86%, 2-р тунд 64211 буюу 84.6%, 3-р тунд 30675 буюу 58% хамруулсан.
  • -Гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлсэн.
  • -Эмчлэн тусгаарлах, тусгаарлан эмчлэх ор дэлгэж нийт 885 орны бэлэн байдлыг ханган ажилласан. Нийт 13555 өвчтөн хэвтэн эмчлүүлсэн.
  • -Сэргэн засах тасаг шинэ тоног төхөөрөмжөөр хангагдсан
  • -“ НЭГ СЭТГЭЛ” JCI Дархан салбар төслийн хүрээнд “Хавдрын хөнгөвчлөх эмчилгээний тасаг” 8 ортойгоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
  • -Орхон сумын эрүүл мэндийн төвд 2021 онд “Эрүүл хүүхэд эрүүл шүд” хөтөлбөрийн хүрээнд Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар шүдний иж бүрэн аппараттай боллоо.

ЭМЯ-аас 2022 оныг “Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах”жил,Дархан-Уул аймаг “Хүүхэд хамгааллын жил” болгож зарласан. Мөн НҮБ, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030 “Хэнийг ч орхигдуулахгүй байх” зорилтыг дэвшүүлсэн. Энэхүү зорилтын хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэн, эмнэлгийн тусламжийн хамрагдалтыг сайжруулах, иргэд үйлчлүүлэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн тусламж үйлчилгээг үзүүлэх, хүн амын эрт илрүүлэг урьдчилан сэргийлэх үзлэгийг чанартай хийж, илэрсэн өвчлөлийг эрүүлжүүлэх, үр дүнг тооцож ажиллахаар төлөвлөсөн юм.