Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Завхан аймгийн төрийн албан хаагчид дархан хотын ЗДТГ-т ажиллаж туршлага судлав

2022.03.30
54 үзсэн

Дархан-Уул аймаг 325.5 мянган га талбайтай, 104 мянга гаруй хүн амтай. Засаг захиргааны нэгжийн хувьд 4 сум, 26 багтай. Аймгийн ЗДТГ 6 хэлтэстэй. 41 төрийн албан хаагч ажиллаж байна. ЗГ-ын 377 дугаар тогтоолоор 2022 оноос 46 орон тоотойгоор ажиллахаар болсон.

Харин Завхан аймаг 72 мянган хүн амтай. 24 сумтай, 115 багтай. Энэ ондоо багтаан ЗДТГ-ын бүтэц орон тоог нэмэгдүүлж 46 албан хаагчтай ажиллахаар төлөвлөсөн. Хүн амд төрийн үйлчилгээг түргэн шуурхай чирэгдэлгүй хүргэх, цахим засаглалыг хэрэгжүүлэх тал дээр Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ зэрэг дэд бүтэц хөгжсөн аймгуудаас түлхүү туршлага судалж байгаа юм байна.

Дархан-Уул аймаг “Е-Darkhan” дэд хөтөлбөрийг 2009-2012, 2013-2016 онд, “Ухаалаг Дархан” дэд хөтөлбөрийг 2017-2020 онд тус тус хэрэгжүүлсэн. Цахим үйлчилгээний нэгдсэн портал (e-mongolia.mn)-д төрийн 89 үйлчилгээг шилжүүлсэн. Нэмж 200 гаруй үйлчилгээг шилжүүлэхээр ажиллаж байна. Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилгоор 7037-1212 дугаарыг төрийн байгууллагуудын нэгдсэн лавлах болгож төрийн үйлчилгээний 8 байгууллагатай холбож түгээмэл асуултад автомат хариулагч холбосон, мөн оператор ажилллаж байна.

Хонгор сумын Хүйтний гол, Мухарын голын бэлчир, Зулзага амралтын бүс, Дархан сумын 2 дугаар баг, Ширээ нуруу, Хөтөл хороолол, Орхон сумын төвд мобикомын 4G сүлжээний өргөтгөлийг энэ онд хийнэ.

Аймгийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн нийт 66 зорилтын 40 гаруй нь Цахим хөгжилтэй холбоотой тодорхой төсөл, хөтөлбөрүүдийг төлөвлөсөн байна.Үүнд:

● “Цахим Дархан”

● “Шилэн эмнэлэг-II”

● “Цагийн ажил”

● “Чадварлаг багш”

● “Цахим сургалтын систем” зэргийг батлуулан ажиллаж байна.

Завхан аймаг 2022 онд цахим аймаг болох зорилт тавин бусад аймгуудын сайн туршлагыг судалж байна. Завханыхан Улиастай хотынхоо үйлчилгээний төвд “Төрийн үйлчилгээний цахим төв”-тэй болохоор төлөвлөж байгаа юм байна. Өнөөдөр тус аймгийн төлөөлөл Дархан-Уул аймгийн “Нийтийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн үйл ажиллагаатай мөн танилцсан юм.

Дархан-Уул аймаг аймгийн эдийн засаг, нийгмийг тогтвортой хөгжүүлэхэд чиглэгдсэн Алсын хараа-2050, Шинэ сэргэлтийн бодлого, Дархан хотын хөгжлийн Ерөнхий төлөвлөгөө-2035, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичигт тусгагдсан зорилт арга хэмжээний хүрээнд ойрын 10 жилдНогоон Дархан-2032

Боловсрол-2032

Эрүүл Дархан-2032

Эрчимжсэн МАА суурилсан ХАА бодлого

Хөдөлмөр эрхлэлт-Ажлын байр-Аж үйлдвэрийн бодлогыг хэрэгжүүлэн ажиллахаар зорьж байгааг аймгийн удирдлагууд танилцууллаа.

Дархан-Уул аймаг эдийн засгийн өрсөлдөх чадварын индекс, хүний хөгжлийн индексээр улсдаа 3-т эрэмбэлэгдэж байна.

Дархан-Уул аймгийн ЗДТГазар нь Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн орон нутгийн төрийн захиргааны байгуулага болсноороо онцлогтой юм.