Нэг. Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, иргэдийнхээ санаа бодлыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргаас гарах шийдвэрүүдэд тусган хэрэгжүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх ажлуудад томоохон ахиц гаргахын төлөө хичээн ажиллах болно.
Хоёр. Дархан хотын суурийг анх 1961 онд тавьснаас хойш эдүгээ 102,171 хүн амтай, хүн амын 67.5 хувь нь тохилог орон сууцанд амьдардаг, олон улсын авто болон төмөр замын зангилаан дээр байрладаг, төвийн эрчим хүчний системд холбогдсон, дэд бүтэц өндөр хөгжсөн, аж үйлдвэрийн томоохон төв болсон.
Гурав. Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, иргэдийнхээ санаа бодлыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргаас гарах шийдвэрүүдэд тусган хэрэгжүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх ажлуудад томоохон ахиц гаргахын төлөө хичээн ажиллах болно.
Дөрөв. Дархан хотын суурийг анх 1961 онд тавьснаас хойш эдүгээ 102,171 хүн амтай, хүн амын 67.5 хувь нь тохилог орон сууцанд амьдардаг, олон улсын авто болон төмөр замын зангилаан дээр байрладаг, төвийн эрчим хүчний системд холбогдсон, дэд бүтэц өндөр хөгжсөн, аж үйлдвэрийн томоохон төв болсон.
Алсын хараа: Мэдлэг чадварт суурилсан мэргэшсэн захиргааны байгууллага болох
Үйл ажиллагааны зорилго
Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Дархан-Уул аймгийн хөгжлийн цогц бодлого, аймгийн болон Тамгын газрын стратеги, тэргүүлэх чиглэл, Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын болон аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, зорилт, аймгийн Засаг даргын даргын эрхлэх ажлын хүрээний бодлогыг төлөвлөх, боловсруулах, удирдлага, зохицуулалтын болон дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөлгөө, бүх талын дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ.
Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл
Аймгийн Засаг даргын Тамгын газар нь үйл ажиллагааны дор дурдсан тэргүүлэх чиглэлтэй ажиллана:
2.1. Аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого (стратегийн төлөвлөлт)-ыг тодорхойлох, хөтөлбөр, төсөл зохиох, зохицуулах, хяналт шинжилгээ хийх, үнэлж дүгнэх, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлээр аймгийн Засаг даргад зөвлөлгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх;
2.2. Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, тэргүүлэх чиглэл, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх, бодлого, шийдвэрийг боловсруулан гаргахад аймгийн Засаг дарга, эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын үйл ажиллагаанд бүх талын зөвлөлгөө, дэмжлэг үзүүлэх, аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаас гарсан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;
2.3. Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний шинэчлэлийн бодлого, орон нутгийн хөгжлийн нэгдсэн бодлого, төрийн албаны хүний нөөцийг давтан сургах асуудал, Засгийн газрын болон аймгийн Засаг даргын шийдвэрийн биелэлт, дотоод мэдээлэл, аймгийн Засаг даргаас Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай харилцах асуудалд арга зүйн зөвлөлгөө, бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
2.4. Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, тэргүүлэх чиглэлийг хэрэгжүүлэхэд агентлаг, сумдын ЗДТГ-ын үйл ажиллагааг чиглүүлэх, бодлогын удирдамжаар хангах, зохицуулах, бодлогын хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, мэдээлэх;
2.5. Аймгийн төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, мэдээллийн урсгалыг түргэтгэх, Тамгын газар-хувийн хэвшил, Тамгын газар-иргэний нийгмийн түншлэлийг хөгжүүлэх;
Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Засаг даргын Тамгын газар
Төрийн Захиргаа удирдлагын хэлтэс
Ахлах мэргэжилтэн: А.Сувд-Эрдэнэ
203 тоот Утас: 7037-1212