Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Дархан-Уул аймагт “Эрүүл мэндийн дэмжих төв” нээгдлээ

2022.03.30
90 үзсэн

 

Эрүүл мэндийн дэмжих төвд улсын төсвийн 1850.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар иж бүрэн засвар үйлчилгээг хийж доорх тоног төхөөрөмжүүдийг ашиглалтад оруулж байна.

– Чих хамар хоолойн үзлэг, эмчилгээ- Чих хамар хоолойн үзлэгийн дуран

– Тимпанаметр, Аудиометр

– Спирометр,Биеийн бүтэц тодорхойлох аппарат

– Автомат жин (өндөр хэмжигчтэй)

– Ясны сийрэгжилт үзэх аппарат,

– Тархины доплер

– Ачаалалтай зүрхний цахилгаан бичлэгийн аппарат

– Зүрхний цахилгаан бичлэгийн аппарат -Нүдний хараа шалгах таблиц

– Слит ламп, Авторефракто /кератометр аппарат/

– Суурин ЭХО аппарат

– Зөөврийн ЭХО аппарат

– Уян дуран,

– Шүдний кресло, Автоклав, Ломбоны гэрэл, Шүдний рентген аппарат /зөөврийн/,Шүдний чулуу өнгөр цэвэрлэх чичиргээт машин, Шүлс соруулах, зөөврийн аппарат, соруулагчийн гар зэрэг багтаж байна.Мөн 796.1 сая төгрөгийн 34 нэр төрлийн 95 ширхэг тавилга, тоног төхөөрөмж хүлээн авч суурилуулжээ.

Тус төвд Рентген зураг, Биеийн бүтэц тодорхойлох, Шүд, Яс сийрэгжилт Хоолзүй, Дуран, Зүрхний бичлэг,Тархины бичлэг, ЭХО,Чих, хамар хоолой, Арьс харшил, Эмчийн үзлэг тус тус хийгдэнэ. Хүн амыг зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношлогоонд хамруулах ажлыг энэ төвөөр дамжуулан зохион байгуулна.

Төвийн нээлтэд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Дархан-Уул аймгийн Засаг Б.Азжаргал, ЭМГ-ын дарга Б.Батцэнгэл, НЭ-ийн дарга Б.Мөнхбат нарын албаны хүмүүс оролцлоо.