Аймгийн ИТХ-ын нөхөн сонгууль өнөөдөр /2026.06.21/ Хонгор сум буюу 20-р тойрогт 1 мандаттай гурван хэсгийн хороонд зохион байгуулагдаж байна. Сонгуульд МАН, АН-аас тус тус нэг нэр дэвшигч өрсөлдөж байгаа юм. Сонгуулийн санал хураалт өнөөдөр өглөө 07:00 цагт бүх хэсгийн хороодод нэгэн зэрэг эхэлсэн. Өдрийн 12:00 цагийн байдлаар сонгогчдын ирц 18 хувьтай байна. Хонгор сумын хэмжээнд сонгогчийн нэрсийн жагсаалтад нийт 3933 сонгогч бүртгэгдсэнээс 739 иргэн саналаа өгөөд байна. Санал хураалт орой 20:00 цагт хаагдана.
Сонгуулийн үйл ажиллагааг аймаг, сумын Сонгуулийн хороо зохион байгуулж байна. Одоогоор санал хураалтын үеэр гарсан зөрчилгүй, хуулийн хүрээнд бүх үйл ажиллагаа явагдаж байгааг улс төрийн 2 намын ажиглагчид хэлж байна. ХОНГОРЧУУД ТА БҮХЭН СОНГУУЛЬДАА ИДЭВХТЭЙ ОРОЛЦООРОЙ.




