Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

“КАНАД–МОНГОЛЫН МЕРИТ”-2 ТӨСӨЛ ДАРХАН-УУЛ АЙМАГТ ХЭРЭГЖИНЭ

2025.05.13
10 үзсэн
Канад Улсын санхүүжилттэй “Канад–Монголын Мерит”-2 төслийг Улсын хэмжээнд 4 бүсээс 4 аймагт хэрэгжүүлэх гэж байгаагийн нэг нь Дархан-Уул аймаг юм. Мерит төсөл нь 2030 он хүртэл орон нутгийн иргэдийн хэрэгцээнд нийцсэн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх, төрийн үйл ажиллагааны чанарыг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдыг чадавхжуулах зорилготой төсөл хөтөлбөр юм.
Энэ хүрээнд төслийн суурин төлөөлөгч Женнифер Адамс тэргүүтэй төслийн багийнхан аймгийн удирдлагуудтай уулзаж санал солилцлоо. Аймаг орон нутгийн зүгээс
-Иргэдэд үйлчилгээ үзүүлдэг төрийн үйлчилгээний албан хаагчид
-Шинэ залуу төрийн албан хаагчид
-Удирдах албан тушаалтай албан хаагчдыг уг хөтөлбөрт түлхүү хамруулж, мөн сургагч багшаар дамжуулан орон нутагт нь сургалт хөтөлбөрийг явуулах саналтай байгаагаа илэрхийллээ. Монгол Улсын Засгийн газар “Каталисте Плас” байгууллагатай хамтран 2016–2024 онд “Канад–Монголын Мерит”1 төслийг амжилттай хэрэгжүүлсэн.
Ийнхүү энэ оноос эхлэн Сүхбаатар, Дундговь, Увс, Дархан-Уул аймагт “Канад-Монголын Мерит”-2 төслийг 5 жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр судалгааны ажлыг явуулж байна.