Дархан-Уул аймаг болон Европын Холбооны хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Найрамдал төслийн солилцооны хөтөлбөрийн хүрээнд Европын эксперт, мэргэжилтнүүд Дархан-Уул аймагт ажиллаж байна.
Энэ хүрээнд Монтенегро Улсын
-Хотуудын холбооны ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Блаженка Дабанович,
-Хотуудын холбооны төслийн менежер Симона Бошкович,
-“Венн Тур Балкан” аялал жуулчлалын компаний аялалын удирдагч Вүк Кольеншич,
-Мэргэжлийн хөлбөмбөгийн тамирчин дасгалжуулагч Драгое Лекович,
-Анагаах нөхөн сэргээх институтын тусгай боловсролын сургагч сэргээн засалч Иван Льесар нар айлчлан ирлээ.
Мэргэжилтнүүд Дархан хотод 5 хоногийн хугацаанд өөр өөрсдийн холбогдох салбар чиглэлүүдэд сургалт хэлэлцүүлэг хийн, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, туршлага солилцоно.
