Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

“УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ СААРУУЛАХ, ДАСАН ЗОХИЦОХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАХ, ТУРШЛАГА СОЛИЛЦОХ” САЛБАР ФОРУМ БОЛЖ БАЙНА

2025.03.11
35 үзсэн
Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа хамтын ажиллагааны төвтэй хамтран “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох арга хэмжээний төлөвлөгөөний төсөлтэй танилцах, туршлага солилцох салбар форум”-ыг Дархан-Уул аймагт зохион байгуулж байна. Форумаар аймгууд өөрсдийн боловсруулсан төлөвлөгөөний төслийг танилцуулж, сайн туршлага, тулгамдаж буй асуудлуудаа хуваалцах, төлөвлөгөөний төслөө хамтран сайжруулах, цаашид хэрэгжилтийг хангахад хамтран ажиллах боломжийн талаар санал солилцох зорилготой. Салбар форумд Дархан-Уул, Говьсүмбэр, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ аймгуудын 60 гаруй албан хаагчид оролцож байна.
Мэргэжлийн байгууллагаас хийсэн судалгаагаар улсын хэмжээнд тус салбарын албан хаагчдын уур амьсгалын талаарх мэдлэг мэдээлэл хангалттай сайн ч тухайлсан буюу нарийвчилсан техникийн мэдээлэл дутмаг байна гэжээ. Харин судалгааны дүнгээр орон нутгаас Дархан-Уул аймаг онцгойлон сайнаар үнэлэгджээ.
Манай аймаг 2023, 2024 онуудад БОАЖС-д аймгийн Засаг даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээнд “Уур амьсгалыг өөрчлөлтөд дасан зохицох, сааруулах төлөвлөгөө”-г урьдчилсан байдлаар 2 бүлэг, 15 зорилт, 115 арга хэмжээтэйгээр боловсруулж, ИТХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа юм.
Аймгийн хэмжээнд 2024 оны байдлаар 1,323,9 мян/тн хүлэмжийн хий үүсгэсэн байна.
Үүнээс:
-Эрчим хүчний үйлдвэрлэлээс 953,2 мян.тн буюу 87,1%,
-Айл өрхөөс 39,99 мян, тн 3,66 хувь
-Барилга 36,70 мян. тн буюу 3,36 хувь
-Зам тээвэр 4,77 мян. тн буюу 0,44 хувь
-Хөдөө аж ахуй /мал аж ахуй/ 30.83 мян.тн буюу 2,82 хувь
-Хог хаягдлын салбар 28,06 мян.тн буюу 2,57 хувийг эзэлж байна.
Үүнтэй уялдуулан Дархан-Уул аймаг хүлэмжийн хийг сааруулахад эрчим хүч, дэд бүтэц, үйлдвэрийн газар, хог хаягдал, хөдөө аж ахуйн салбарт шинэ дэвшилтэт технологи, ногоон технологи нэвтрүүлэх, түүхий нүүрсний хэрэглээнээс татгалзаж сэргээгдэх эрчим хүчийг түлхүү хэрэглэх, инноваци нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн. Мөн сүүлийн жилүүдэд хүлэмжийн хийг бууруулах чиглэлд олон ажлыг үе шаттайгаар хийж эхэлсэн. Тухайлбал шаардлага хангахгүй уурын зуухнуудыг буулгах, авто машины яндангаас ялгарч буй хүлэмжийн хийн стандарт нэвтрүүлэх, “Ногоон дархан-2032” зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.