Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

НҮБ-ЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН “МОНГОЛЫН ХҮРТЭЭМЖТЭЙ, НОГООН ХОТУУД” ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ

2025.03.11
24 үзсэн
Даян дэлхийн байгаль орчны санхүүжилттэй (ДДБОС) “Тогтвортой хотуудын үр нөлөө” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хот, Дархан, Эрдэнэтэд “Монголын хүртээмжтэй ногоон хотууд” төсөл хэрэгжиж эхлэх гэж байна. Монголын хүртээмжтэй ногоон хотууд төслийн баримт бичгийг боловсруулах ажлын хэсэг өнөөдөр /2025.03.11/ Аймгийн Засаг дарга Б.Азжаргал болон холбогдох албаны төлөөлөлтэй уулзан хэрэгжүүлэх төслийнхөө арга хэмжээний төлөвлөгөөг танилцуулж харилцан санал солилцон орон нутагтай зөвшилцөж байна.
Энэхүү төсөл нь хотууд болон орон нутгийн засаг захиргааг байгальд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, нүүрстөрөгчийн хий ялгарлыг боломжит дээд хэмжээнд бууруулах хотын нэгдсэн ерөнхий төлөвлөлт, бодлого хэрэгжилт, хөрөнгө оруулалтад дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Төсөл нь байгаль орчинд ээлтэй ногоон хотын эдийн засаг, нийгмийн өсөлтөд тулгарч буй гол сорилтуудыг шийдвэрлэх, түүнчлэн “тогтвортой хотуудын үр нөлөө” хөтөлбөрийн ерөнхий зорилгод хүрэх ач холбогдолтой юм.
“Монголын хүртээмжтэй ногоон хотууд” төслийн баримт бичгийг боловсруулахад олон улсын болон үндэсний зөвлөхийн баг ажилласан байна.