Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГААС “ДУНДЫН ГАЛ ТОГОО” БАЙГУУЛАХ ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

2025.01.30
30 үзсэн

Япон Улсын “Жайка” олон улсын байгууллагаас Монгол Улсад ЕБ-ийн сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл үйлчилгээнд зориулсан “Дундын гал тогоо” төслийг хэрэгжүүлэхээр судалгааны ажил явуулж байна. Уг төсөл нь сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, боловсруулалтын үйл ажиллагааг нэг дороос бэлтгэн нийлүүлэх зорилготой томоохон нэгжийг бий болгох төсөл юм. Судалгааны баг энэхүү нэгжийг Дархан-Уул аймагт байгуулах боломжийн талаар судлахаар аймгийн удирдлагуудтай уулзлаа. Уулзалтаар нэгж байгуулах бүс, газар, байгууламжийн хэмжээ, тоног төхөөрөмж технологи, зураг төсөл зэргийг ярилцаж, харилцан санал солилцлоо.

Орон нутгийн зүгээс дундын гал тогоог байгуулах дэд бүтэц шийдсэн газрыг олгож цаашдын урсгал зардал, үйл ажиллагааг бүрэн хариуцах боломжтой гэв. Хэрэв энэ төсөл Дархан-Уул аймагт хэрэгжвэл орон нутгийн сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн чанар стандартад шинэчлэл хийгдэнэ гэж үзэж байна.