Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

ЕБ-ЫН 16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛ, САНДАЛ ШИРЭЭГ ИЖ БҮРЭН ШИНЭЧИЛНЭ

2025.01.29
29 үзсэн

Дархан-Уул аймгийн ЕБ-ын 16-р сургуулийн скаутын бүлгэмийн сурагчдаас аймгийн Засаг даргад тавьсан хүсэлтийн дагуу тус багийн аймгийн ИТХ-ын төлөөлөгчидтэй 16-р сургуулийн нөхцөл байдалтай танилцлаа. Сургуулийн барилга 1978 онд ашиглалтад орсон. Одоогоор 1700 гаруй сурагчид 36 танхимаар хичээллэдэг. Спорт заал, сандал ширээ, барилга үүнтэй эн тэнцүү жилийн настай, иж бүрэн засвар, шинэчлэл хийгдэж байгаагүй. Өнөөдрийн уулзалтаар тус сургуулийн спорт заал, сандал ширээг иж бүрэн шинэчлэх, эрэгтэй, эмэгтэй ариун цэврийн өрөө болон технологийн танхимд засвар хийх, гадна хөлбөмбөгийн талбайг зүлэгжүүлэх ажлыг хийхээр шийдвэрлэлээ.

 

 

 

 

Сургуулийн ариун цэврийн өрөө л гэхэд хаалгагүй, хичээлийн сандал ширээ ахлах ангийн сурагчдын стандартад нийцэхгүй, хуучирсан, биеийн тамирын заалны хувьд агааржуулалтгүй, дулаан алдагдалтай байгаа нь сурагчдад хүндрэлтэй байдаг талаар сурагчид ярьж байна. Дархан-Уул аймгийн 5-р багийн аймаг, сумдын ИТХ-ын төлөөлөгчид Дархан сумын 15,16-р сургууль, 25-р цэцэрлэгийн нөхцөл байдалтай, үйл ажиллагаатай танилцаж байна. Хэдий сургууль цэцэрлэгийн сурах орчин сайжирсан ч анги танхим хүрэлцээгүй байгаа учир зарим ачаалал ихтэй сургууль цэцэрлэгийг өргөтгөх шаардлагатай гэлээ. 16-р сургуулийн зарим анги танхим дулаан алдагдалтай, хүйтэн байдаг учир мэргэжлийн байгууллагаар шалгуулах үүрэг өглөө. Дархан-Уул аймагт “Боловсрол-2032” хөтөлбөр үргэлжилсээр байна.