Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

”IELTS-100” ХӨТӨЛБӨРТ 104 СУРАГЧ ТЭНЦЛЭЭ

2025.01.27
27 үзсэн

Аймгийн Засаг даргын санаачилгаар хэрэгжиж буй ЕБС-ийн 10,11-р ангийн сурагчдад зориулсан  “IELTS-100” хөтөлбөрийн нээлт болж төсөл албан ёсоор өнөөдөр эхэллээ. Хөтөлбөрт аймгийн хэмжээнд 775 сурагч бүртгүүлж, 545 сурагч шалгалт өгснөөс 5,75-аас дээш оноотой 104 сурагч эцсийн шатанд тэнцсэн байна. Шалгалтын дүнгээр хамгийн өндөр буюу 7,62 оноог 2 сурагч, 7,5 оноог 1 сурагч авч 100%-ийн төлбөрийн хөнгөлөлт эдлэх эрхээр шагнагдлаа.

Тэнцсэн сурагчид 4 сургалтын төвд хуваагдаж 7 хоногийн 3 өдөр хичээллэх хуваариар 3 сарын турш хичээллэнэ. Хөтөлбөрийн хүрээнд сурагчдын дунд гадаад дотоодын тэтгэлэг авсан ах эгч нартайгаа туршлага хуваалцах уулзалт, спорт өдөрлөг, speaking club зэрэг олон талт арга хэмжээг зохион байгуулна. Шалгалтад 5-5,6 оноо авсан дараагийн 32 сурагчийг түвшин ахиулах 3 сарын сургалтад мөн хамруулахаар болсныг аймгийн Засаг дарга дуулгалаа. Нээлтийн үеэр сурагчдад АЗДТГ-аас хичээлийн хэрэглэгдэхүүн гардууллаа. IELTS-100 хөтөлбөрт тэнцсэн нийт хүүхдүүддээ баяр хүргэж амжилт хүсье.