Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

2023 ОНЫ ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ҮЗҮҮЛЭЛТИЙН ТАНИЛЦУУЛГА

2025.01.07
14 үзсэн

2023 ОНЫ ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН

ҮЗҮҮЛЭЛТИЙН ТАНИЛЦУУЛГА

 

2024.01.16                                                                                                     Дархан-Уул аймаг

Дархан-Уул аймгийн 2023 оны эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийг 2 үндсэн чиглэл 45 шалгуур үзүүлэлтийн хүрээнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд 97.79% буюу 4.89 оноотой байна. Өмнөх оны үзүүлэлттэй харьцуулахад 0.19%-иар өссөн үзүүлэлттэй байна.

График 1.

ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ҮЗҮҮЛЭЛТИЙН ЧИГЛЭЛЭЭР:

Аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн, төсвийн орлого, зарлага, төсвийн тэнцэл өссөн үзүүлэлтэй байна. Тухайлбал: 2023 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр нэг хүнд ногдох болон дотоодын нийт бүтээгдэхүүн өсөж, аймгийн төсвийн нийт орлого 39.0 тэрбумаас 49 тэрбум төгрөг төвлөрч 125.6%-иар давуулан биелсэн.Үүнд: цалин хөлсний албан татвар 29.4%-иар, хөрөнгө борлуулсны албан татвар болон хөрөнгийн орлого 48%-иар тус тус давж биелсэн үзүүлэлттэй байна.

Мөн ажилгүйдлийн түвшин 4.9%-иар буурсан, эдийн засгийн идэвхитэй хүн ам (ажиллах хүч)-ын нийгмийн даатгалд эзлэх хувь 4.8-иар өссөн, шинээр бий болгосон байнгын ажлын байрны тоо 600-аар нэмэгдсэн, хүлээн авах гадаад жуулчдын тоо өссөн зэрэг сайн үзүүлэлтүүд байна.

График 2.

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ҮЗҮҮЛЭЛТИЙН ЧИГЛЭЛЭЭР:

Нийгмийн хөгжлийн үзүүлэлтийн хувьд хүний хөгжлийн индекс 0.019%-иар өссөн, жендэрийн тэгш бус байдлын индекс 0.005%-иар буурсан сайн үзүүлэлттэй байгаа бол гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.3%-иар өссөн нь муу үзүүлэлт боловч зорилтот түвшинтэй харьцуулахад 2.9%-иар буурсан сайн үзүүлэлттэй. Агаар дахь тоосонцрын жилийн дундаж агууламж зорилтот түвшнээс 15mkg/m3 буюу 14.03%-иар, өмнөх оноос 17mkg/m3 буюу 15.9%-иар буурсан, эхийн эндэгдлийн тохиолдол бүртгэгдээгүй, төрийн цахим үйлчилгээний тоо нэмэгдсэн зэрэг сайн үзүүлэлтүүд байна.

Нийгмийн хөгжлийн  зарим үзүүлэлт

График 3.

ДҮГНЭЛТ

Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтэд үнэлгээ хийхдээ  2022 онд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас ирүүлсэн зөвлөмжийг мөрдлөг болгов.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2020 оны №2891 дугаар албан бичгийн хавсралтын дагуу зорилтот түвшинг 2021-2024 онд төлөвлөсөн нь зарим нэг үзүүлэлт нь зорилтот түвшинд хүрээгүй шалтгаан болж байна.Тухайлбал:

д/д Шалгуур үзүүлэлт Тайлбар
19 Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж байгууллагын тоо Идэвхитэй үйл ажиллагаа явуулж буй ААНБ-ын тоо нь татварт бүртгэлтэй боловч үйл ажиллагаа явуулдаггүй ААНБ-ын тоотой уялдуулж төсөөлсөн нь бодит гүйцэтгэлтэй зөрүүтэй байна.
22 Хүн амын дундаж наслалт Хүн амын дундаж наслалт буурах хандлагатай байгаа нь  өндөр настай цөөн иргэдтэй харьцуулан төсөөлсөн нь учир дутагдалтай
39 Сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтын цэвэр жин Урт хугацааны бодлогтой нарийн уялдаагүй. /Ажиллах хүч, хүний нөөц, хүн амын төвлөрөл, ажлын орчин нөхцөл дутмаг./
41 Цэцэрлэгийн бүлгийн нэг багшид ногдох хүүхдийн тоо
42 Бага ангийн нэг багшид ногдох хүүхдийн тоо

Аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийг шалгуур тус бүрээр суурь үзүүлэлт, зорилтот түвшин, бодит гүйцэтгэлтэй харьцуулан, холбогдох агентлаг байгууллагын бодит тоон мэдээлэл дээр үндэслэн, тус бүрийн тайлбартай гаргаж дүгнэлээ.

Мэдээллийн эх сурвалжийг гаргахдаа холбогдох зөвлөмж боловсруулан, бодлогын хэлтэс, агентлагуудад албан тоотоор хүргүүлж, шаардлагатай тоон мэдээллийг тодруулан эргэх холбоо үүсгэн ажиллалаа.

2023 оны эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийг 2 үндсэн чиглэл 45 шалгуур үзүүлэлтийн хүрээнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд 97.79% буюу 4.89 оноотой “ХАНГАЛТТАЙ” гэсэн үнэлгээтэй дүгнэгдэв.