Бага насны хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчин, амьсгалын дээд замын халдварт өвчний тохиолдол өндөр байгаа тул аймгийн Засаг дарга Б.Азжаргал өнөөдөр /2024.12.09/ Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж дараах шийдвэрийг гаргалаа.
Үүнд:
Эрүүл мэндийн газрын 3 давхарт байрлах Уламжлалтын тасагт 24 хүүхдийн ортой хэвтэн эмчлүүлэх түр тасаг нээж, хүүхдийн нарийн мэргэжлийн эмч нар ажиллах
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдрүүдэд 19:00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 11:00-15:00 хүртэл уртасгасан цагаар ажиллах
Эмнэлгийн боловсон хүчинг нэмэгдүүлж ажиллах
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулахдаа амны хаалт заавал зүүлгэх зэрэг шийдвэр гаргалаа.
Иймээс эцэг эхчүүд та бүхэнд бага насны хүүхдийг улиралд нь тохируулсан хувцаслах, амин дэмтэй, тэжээллэг хүнс хэрэглэх, ханиад томуу хүрсэн тохиолдолд дур мэдэн эм хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.
Мөн Нэгдсэн эмнэлэг ачаалал их байгаа тул эцэг эхчүүд та бүхэн өөрсдийн харьяаллын дагуу өрхийн эрүүл мэндийн төвөөс анхан шатны тусламж үйлчилгээг авахыг зөвлөж байна.