Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

ДАРХАНД ХОЁРДОГЧ ЭХ ҮҮСВЭРИЙГ БАРИХ БАЙРШЛЫГ ТООЦООЛОН СУДАЛЖ БАЙНА

2024.12.09
19 үзсэн

Дарханд шилжин ирэгсдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа. Үүнийг дагаад шинээр баригдах хороолол, хотхон ихсэж буй нь дулааны хэрэглээг эрс нэмэгдүүлж, мега төсөлтэй холбоотой цахилгаан хангамжийн хэрэглээ өссөн үзүүлэлтэй байна. УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлангийн санаачлагаар Дархан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсанаар өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг хангахын тулд хоёрдогч эх үүсвэрийг барихаар төлөвлөн ажиллаж байна. Өнөөдөр аймгийн Засаг дарга Б.Азжаргал болон мэргэжлийн байгууллагын төлөөлөл Дархан хотод дулааны эрчим хүчний хоёрдогч эх үүсвэрийг барих байршлыг тодорхойлон судалж байна.