Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

2024 ОНЫ 3-Р УЛИРЛЫН БАЙДЛААР ДАРХАН-УУЛ АЙМАГТ ЗОЧЛОХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 55 БАЙГУУЛЛАГААР 164,993 ЖУУЛЧИН ҮЙЛЧЛҮҮЛЖЭЭ

2024.12.03
17 үзсэн
Монгол Улсын засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан жуулчдын урсгалыг орон нутагтаа татах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал залуучуудын газраас Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж буй зочид буудал, амралт сувиллын газруудын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж байна. Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэх эдгээр газруудад тавигдаж буй ерөнхий шаардлага стандарт, эрх зүйн орчин, хийгдсэн хяналт шалгалт, цаашид анхаарах асуудлуудад холбогдох мэргэжлийн байгууллагууд уг сургалтаар мэдээлэл өглөө.
Дархан-Уул аймагт 2024 оны хагас жилийн байдлаар нийт 1050 ор бүхий 39 зочид буудал, 1391 ор бүхий 18 амралтын газар, 140 ор бүхий 2 сувиллын газар, 300 хүүхэд хүлээн авах чадалтай 1 хүүхдийн зуслан үйл ажиллагаагаа явуулж байна. Тус салбарт нийт 515 хүн ажиллаж байна. 2024 оны III улирлын байдлаар Дархан-Уул аймагт зочлох үйлчилгээний 55 байгууллагаар гадаадын 4663, дотоодын 160330 буюу нийт 164993 жуулчин үйлчлүүлж, 9 эвент арга хэмжээнд оролцжээ.
Сүүлийн жилүүдэд аялал жуулчлалыг дэмжсэн эвент арга хэмжээнүүдийг зохион байгуулснаар зочлох үйлчилгээний салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулах, олон улсад өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, дотоодын аялал жуулчлалыг дэмжихэд чухал ач холбогдолтой.