Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

“БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ЧУУЛГАН” ДАРХАН-УУЛ АЙМАГТ БОЛЖ БАЙНА

2024.11.28
110 үзсэн
 “Алсын хараа-2050″ Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот хөдөөгийн сэргэлтийн зорилтыг хэрэгжүүлэх, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд орон нутгаас анх удаа Төвийн бүсийнхэн цаашдын хөгжлөө хамтдаа ярилцахаар Дархан хотноо нэг дор чуулаад байна. Чуулганд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон УИХ, ЗГ-ын гишүүд, аймаг орон нутгийн удирдлагууд гадаад, дотоодын зочид төлөөлөгчид оролцож байна.
Төвийн бүс нь Монгол Улсын хөгжлийн стратегийн төв юм. Хувийн хэвшлийн ААН-үүдийг дэмжих, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах, оновчтой зохион байгуулах замаар бүсчилсэн хөгжлийг идэвхтэй явуулж, амжилттай хэрэгжүүлнэ гэж бодлого тодорхойлогчид үзэж байна.
Энэ хүрээнд Тусгай бүс, Хуурай боомт, Чөлөөт бүс, Үйлдэрлэл технологийн паркуудад үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдийн борлуулалтын сувгуудыг дэмжих шаардлагатай. Борлуулалтын бүсүүдийг 21 аймагт 70 суурин төв, 91 хөгжлийн төвүүдийг байгуулахаар тооцсон. Орон нутгийн хөгжлийн 10 төвийг төвийн бүсэд байгуулахаар төлөвлөжээ.
Бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулж ЗГ-аас “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг өрнүүлж байна. Өнөөдрйин байдлаар улсын хэмжээнд 6361 хоршоо байгуулж 66 мянга орчим малчин гишүүн болсоны 700 гаруй нь төвийн бүсээс байна. Таван сарын хугацаанд нийт 14808 малчинд 517 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон байна. Төвийн бүсийн хэмжээнд ХАА-г дэмжих чиглэлд 80.6 тэр бум төгрөгийн санхүүжилт олгогджээ.
Мөн БХ-ийг дэмжих бодлогын хүрээнд тухайлбал Дархан-Уул аймагт барилга орон сууц, дэд бүтэц, хот төлөвлөлт, хүнд үйлпвэр, хөнгөн үйлдвэр, их дээд сургууль зэрэг чиглэлд 11 төсөл хөтөлбөр хэоэгжиж байна. Төв аймагт 14, Сэлэнгэ аймагт 10 төсөл хэрэгжиж байна.
Дархан-Уул аймаг дулааны эрчим хүчний 30 хувийн нөөцтэй. Өсөн нэмэгдэх хүн ам, айл өрх, ААН-ийн тоо, хэрэглээнээс хамааран энэ нөөц 2027 он гэхэд дуусна. 2028 оноос Улаанбаатар хоттой адилхан болох эрсдэлтэй. Тиймээс дулаан хангамжийн хоёрдогч эх үүсвэрийг тодорхойлж бий болгохоор шат шатандаа бодлогын бичиг баримтаа боловсруулан тооцоо судалгаа хийгээд ажиллаж байна.
МУ-ын ЗГ-аас цаашид Төвийн бүсийг ХАА, газар тариалангийн бүс нутаг болгон кластераар хөгжүүлэхээр зорьж байна. Тиймээс Дархан хотод ХХААХҮЯ-ыг нүүлгэн төвлөрүүлсэн. Энэ нь ЗГ-ын бодлого бодитоор хэрэгжиж байгааг харуулж байгаа юм. Цаашид БХ-ийн хүрээнд хүний хөгжлийн бодлогыг илүү нарийвчлан тодорхойлж, системчлэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх ёстой гэж харж байгааг Монгол Улсын Шадар сайд онцоллоо.