Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 9 ДЭХ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ 2 ДУГААР ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

2024.11.15
75 үзсэн
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит 2 дугаар хуралдаан өнөөдөр 98.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Тус Хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Компанийн тухай хуулиуд болон холбогдох дүрэм, журамд нийцүүлэн Хуралдааны дэг, Хурлын Зөвлөлийн бүрэлдэхүүнийг байгуулах, хороодын зохион байгуулалт, Үндсэн хөрөнгө шилжүүлэх зөвшөөрөл олгох тухай, Төлөөлөн удирдах зөвлөл байгуулах тухай (Дархан-Ус суваг ХК), Аймгийн 2024 оны төсөвт тодотгол хийх тухай зэрэг 6 асуудлыг хэлэлцэхээр Төлөөлөгчдийн олонхийн саналаар баталлаа.
Хуралдааныг аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа нээж үг хэлэн, аймгийн ИТХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн Анхдугаар хуралдаанаас хойших 1 сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын талаар товч танилцууллаа.
Аймгийн ИТХ-ын дэд даргаар Төлөөлөгч Я.Бат-Очир, Бичиг баримт боловсруулах комиссоор Төлөөлөгч Д.Амгаланбаяр, Г.Отгонбаатар, Б.Оюунчимэг, Б.Батхишиг, Л.Тамир нар Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар сонгогдон ажиллаж байна.