Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Ерэн-Өлзийгөөр ахлуулсан ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллалаа. Ажлын хэсэг аймгийн удирдлагууд болон дэд бүтцийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, эрчим хүчний хоёр дахь эх үүсвэрийн талаар санал солилцлоо.
Дархан-Уул аймгийн хувьд хүн амьдрахад хамгийн таатай хот хэмээн нэрлэгдэж байгаа. Энэ ч утгаараа Улаанбаатар хотоос шилжин ирэгсдийн тоо жилээс жилд хурдацтай нэмэгдэж байна. Үүнийг дагаад шинээр баригдах хороолол, хотхон ихсэж буй нь дулааны хэрэглээг эрс нэмэгдүүлж, мөн мега төсөлтэй холбоотой цахилгаан хангамжийн хэрэглээ өсөж байна.
Иймд Дархан хотод эрчим хүчний хангамжийн хэрэгцээ шаардлагыг ойрын болон дунд хугацаанд хэрхэн хангах, ямар бодлого төлөвлөлт барьж ажиллах, хоёр дахь эх үүсвэрийг барих эсэх талаар ярилцан, цаашид эдийн засгийн өгөөжийг тооцож, бодлого төлөвлөлтөө хэрэгжүүлэхэд тусган, мэргэжлийн заавар, зөвлөгөө, арга зүйгээр хангаж, хамтран ажиллахаа илэрхийллээ.