Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн төслийн талаарх мэдээлэл

2024.11.14
139 үзсэн

Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (“ЕСБХБ”) Монгол Улсын Дархан-Уул аймгийн Дархан хотод 250 орчим ортой нэгдсэн эмнэлгийн барилгын зураг төсөл, барилгын ажил, тохижилтын ажлыг (“Төсөл”) гүйцэтгэхэд Сангийн яамаар төлөөлүүлсэн Монгол Улсад (“Харилцагч”) санхүүжилт олгон ажиллаж байна. Төслийн өртөг нь 50 сая ам.доллар байхаар төлөвлөгдөж буй бөгөөд ЕСБХБ-ны зээл болон хөрөнгө оруулалтын буцалтгүй тусламжаар хамтран санхүүжүүлнэ. Төслийг Монгол Улсын Эрүүл мэндийн яам хариуцан Дархан-Уул аймаг, Дарханы Нэгдсэн Эмнэлэг болон бусад төрийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлнэ.

Одоогийн эмнэлэг нь аймгийн өсөн нэмэгдэж буй хүн амд үйлчлэх, өргөн хүрээний үйлчилгээг үзүүлэх боломжгүй болж буй учир тус төслийг хэрэгжүүлэх шаардлагатай. Шинэ эмнэлэг барьснаар дараах үндсэн үр ашиг гарна:

  • үйлчилгээ үзүүлж буй хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар сайжирч, үр ашиг нэмэгдэж, эмнэлзүйн үр дүн сайжирна;
  • зүрхний шигдээс, цус харвалт, дагалдах гэмтэл зэрэг үхлийн аюултай өвчний дэвшилтэт оношилгоо, эмчилгээний хүртээмж их хэмжээгээр нэмэгдэнэ;
  • аймгийн хүн амын дундаж наслалт, амьдралын чанар дээшилнэ.

Түүнчлэн төлөвлөсөн эмнэлэг нь Монгол улсын эрүүл мэндийн хоёрдугаар шатлалын оношилгоо, эмчилгээний жишиг байгууллага болно. Тиймээс тус төсөл нь улсын хэмжээнд эмнэлгийн үйлчилгээг сайжруулахад түлхэц болно.

Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.

Таны хөтөч PDF файлуудыг харуулахгүй байна. PDF-г энд дарж татаж аваарай.