Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ХҮНИЙ ЭРХИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

2024.11.05
79 үзсэн
Манай аймагт зохион байгуулагдаж буй “Хүний Эрхийн нээлттэй өдөрлөг”-өөр хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтийг үнэлэх, хяналт шалгалт хийх, олон нийтээс эрх чөлөө зөрчсөн талаарх өргөдөл гомдол мэдээлэл хүлээн авч газар дээр нь шийдвэрлэх, төрийн байгууллага, албан тушаалтнуудын мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр сургалт хийх, ХЭҮК-ын үйл ажиллагааг орон нутгийн иргэдэд сурталчлах зэрэг цогц арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.
Энэ хүрээнд “Орон нутаг дахь хүний эрхийн нөхцөл байдал”, “Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр”-ийн төслийн хэлэлцүүлэг явагдаж Дархан-Уул, Төв, Сэлэнгэ аймгийн албаны 50 гаруй төлөөлөл оролцож байна.
Дархан-Уул аймгийн хувьд хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдалтай холбоотой 10 асуудалд цаашид анхаарч үзэх шаардлагатай гэж үзжээ.
Тухайлбал:
-Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хүртээмжтэй орчин бүрлүүлэх, хүрэлцээтэй орчин нөхцөл бүрдүүлэх төсвийг нэмэгдүүлэх,
-Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд руу чиглэсэн нарийн бодлого, хөтөлбөрийг гаргах, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах,
-Хүүхэд хамгаалал, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэр бүлийн хүчирхийллийг бууруулахад анхаарах,
-Зорилтод бүлгийн иргэдийг ажил орлоготой болгох, амьжиргааг дээшлүүлэх, архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр дорвитой ажил зохион байгуулах зэрэг асуудлуудыг анхаарах шаардлагатай гэж Хүний эрхийн комиссоос үзэж байна гэв.
Дээрх асуудлуудыг аймгийн Засаг даргад мэдээллэж цаашдын бодлогын баримт бичиг, хөтөлбөр, төлөвлөгөө шийдвэртээ тусгаж ажиллахыг хүслээ.