Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2025-2028 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

2024.11.04
18 үзсэн
Аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн зөвлөгөөнөөр эхлээд “Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны дэг”-ийг хэлэлцсэн бол яг одоо “Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн төслийг төлөөлөгчид хэлэлцэж байна.
Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025-2028 оны Үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг Монгол Улсын бодлогын томоохон баримт бичгүүд, аймгийн ИТХ-д суудалтай намуудын мөрийн хөтөлбөрүүдэд үндэслэн 4 бүлэг, 23 дэд бүлэг, 174 зүйл заалт, 83 зорилттойгоор боловсруулаад байна.
1. Бүсчилсэн хөгжил ба орон нутгийн хөгжлийн бодлого
2. Хүний хөгжлийн бодлого
3. Эдийн засгийн бодлого
4. Засаглалын бодлого гэсэн үндсэн 4 бодлогын хүрээнд орон нутгийн хөгжлийг тодорхойлох төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Энэ тэргүүнд хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлд үндсэн бодлогуудыг уяж ажиллахаар зорьж байна. Дархан-Уул аймаг сүүлийн 3 жил өрсөлдөх чадварын үзүүлэлтээр 21 аймгаас гуравдугаарт эрэмбэлэгдсэн. Бизнесийн үр ашгаар хамгийн өндөр үзүүлэлттэй байна. Хүн амын амьжиргааны түвшин болон цахим технологийн үзүүлэлтээр тус тус 2-т эрэмбэлэгдээд байгаа юм.
Хүн ам, нийгэм, эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийг дээшлүүлэх, орон нутгийнхаа өрсөлдөх чадварыг улам нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтөө илүү нарийвчлан боловсруулахад цаашид анхаарч ажиллаж шаардлагатайг аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан танилцууллаа.
АЗДҮАХ-ийн төсөлд 33 байгууллагаас 301 саналыг хүлээн авч тусгасан. Харин одоо аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөөс хөтөлбөрт тусгах саналыг нь авахаар ийнхүү зөвлөгөөнөөр хэлэлцүүлж байна. Мөн иргэдээс энэ сарын 20-ны өдөр хүртэл засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгах саналыг цахимаар үргэлжлүүлэн хүлээн авна.