Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

2019.02.25-ны өдрийн шуурхай хурлын тэмдэглэл

2024.11.04
6 үзсэн

2019 оны 02 дугаар сарын 25                     № 05                              Дархан-Уул аймаг

Аймгийн Засаг даргын Шуурхай хурал 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 08 цаг 30 минутад аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд хуралдав. Хуралдааныг аймгийнЗасаг даргын орлогч Т.Ганболд удирдаж, хуралд нийт 18 удирдах албан тушаалтнууд оролцохоос 15 оролцож хуралдааны ирц 83.3 хувьтай байв. Гишүүдийн ирцийн бүртгэлийг хавсаргав.

ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:

1.Хэлтэс, алба, сумдын дарга нарын өнгөрсөн 7 хоногийн ажлын тайлан, холбогдох шуурхай мэдээ, мэдээллийг танилцуулах, өмнөх шуурхай хурлаас өгөгдсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн талаарх мэдээ, тайланг танилцуулах.

Хуралд оролцсон хэлтэс, албад, сумдын дарга нар өнгөрсөн 7 хоногт хийсэн ажлын тайланг танилцуулав.

АСУУЛТ, ХАРИУЛТ:

А.Түвшинбат: 12 дугаар сургуулийн багш ажилчдын цалинтай холбоотой асуудал шийдэгдсэн тул асууж тодруулаарай . /Дархан сумын ЗД-ын орлогч Б.Батбаяр/

Хариулт: Б.Батбаяр: Тодруулсан шийдэгдсэн юм байна.

А.Түвшинбат: Аймгийн Засаг даргад ажлын байр хүссэн иргэдийн хүсэлтийг БСУГ-т шилжүүлээд нөөцөд бүртгэж авч байгаа. Нөөцөд бүртгэгдсэн иргэдээ шинээр нээгдэх цэцэрлэгт сонгон шалгаруулж авах болно.

С.Насанбат: 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ЗГХЭГ-ын Мэдээллийн албаныхантай уулзалтыг хийе. /МТА/

2 удаагийн ярилцлаганд орох тул орон нутгийн бүтээн байгуулалттай холбоотой асуултуудаа нэгтгэн тоймлоод томоохон асуултууд бэлдэх, зураглал эвлүүлэгүүд хийх . /МТА/

Хэлтсийн дарга нар өөр өөрсдийн чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаа олон нийтэд таниулах ажлыг хийгээрэй.

ГБХЗГ-ын хөгжим узелийн асуудлыг шийдсэний дараа 2019 оны 03 дугаар сарын 04-нд ашиглалтанд ороход бэлэн болсон байна.

Орон нутгийн төсөв хэлэлцэхэд тодотголд тусгах гадна талбайн ажлын

Гэрэлтүүлэг тохижилтын ажилд томоохон ААНБ-тай хамтарч ажиллах, идэвхитэй оролцох . /ЗА/

НААҮГ хог цэвэрлэгээний ажилд баярын өдрүүдэд маш сайн ажилласан.

Хогны үйлдвэрийн талаарх мэдээллийг Равжаадэлгэрэх дарга нэг бүрчлэн танилцуулж байгаарай. /ЗА/

Хог шатаадаг асуудлыг зогсоох, саналаа хэлсэн байгаа. /НААҮГ/

Хаврын улиралд хуурайшилт их байх тул байгаль орчны аюулгүй байдлыг хангах тал дээр ОБГ-т тусгайлан чиглэл өгөх. /ТЗУХ/

ЗДТГ-ын байрны ашиглалт хамгаалалт, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах. /НҮА/

ОХУ-ын Иркутск хотоос ХАА-н эрчимжсэн мал аж ахуйн төсөл хөтөлбөр дээр хамтран ажиллах төслийн баг ирсэн байгаа тул Хонгор, Орхон суманд уулзалттай.

Сумдууд тендерүүдээ зарлаарай. Барилга захиалагчийн газар тайлбар дамжуулдаг байгууллага болсон байна. Багийн төвүүдийн байрыг газар дээр нь очиж шалгаж үзэх.

ХЯНАСАН: ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ДАРГА П.БАЯРСАЙХАН

НЭГТГЭСЭН: ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Я.ГЭРЭЛСҮХ