“ИРГЭДИЙН ИНДЭР-НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ”-Т ИРГЭД, ОЛОН НИЙТЭЭС ИРҮҮЛСЭН САНАЛ
ХҮСЭЛТИЙГ ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА ТУСГАЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ
2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймаг
д/д | Чиглэл | Санал хүсэлтийн товч утга | Хариуцах албан тушаалтан, байгууллага | Хэрэгжилт |
1 | Боловсрол | Цэцэрлэгийн эрхлэгч нарыг сэлгэн ажиллуулах | Т.Тулгаа Дархан сумын Засаг дарга | ЕБС, СӨБ-ийн эрхлэгч захирал нарыг сэлгэн ажлуулах саналыг БШУГазарт хүргүүлсэн. Тэтгэвэрт гарах хүсэлтээ өгсөн ЕБС захирал-1, СӨББ эрхлэгч-3 байна. |
2 | “Од” цогцолбор сургууль хүүхдүүдээс цэвэрлэгээний мөнгө авдаг байдлыг зогсоох | Н.Цасчихэр Нийгмийн бодлогын хэлтсийн дарга | БШУ, ЭМ-ийн сайдын хамтарсан 2021 оны А/292, А/525 тоот тушаалын 3.25.1 заалтын хүрээнд 1-6 дугаар ангийн суралцагчдын эцэг эх, асран хамгаалагчаар ангиудыг цэвэрлүүлж байна. Сургуулийн төсөвт үйлчилгээний зардал болон үйлчилгээний ажилтнуудыг илүү цагаар ажиллуулах цалинг суулгаагүй тул сургуулийн зүгээс үйлчлэгч ажиллуулдаггүй. | |
3 | “Од” цогцолбор сургуулийн хүүхдүүдийн гутлыг солиулж оруулдаг байдалд зохицуулалт хийх, ахлах ангиудын А байрны дээврээс ус гоождог асуудлыг шийдэх | П.Батсүх Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлсийн дарга Н.ЦасчихэрНийгмийн бодлогын хэлтсийн дарга | Хүүхдүүдийн гутлыг нийтээр солиулдаггүй ба бага боловсролын зарим ангиуд маш их халуун байдаг тул зарим асран хамгаалагчийн хүсэлтээр хүүхдийнхээ гутлыг сольж хичээлд нь оруулдаг. Нийтээр солихыг албадсан журам байхгүй болно. -А байрны дээврээс маш их хэмжээний ус гоождог ба энэ талаар арга хэмжээ авч мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулан 2 удаа зураг, төсөв хийлгэн /2020 онд 196,0 сая төгрөгийн төсөв хийгдсэн/ холбогдох дээд шатны байгууллага болон ОУ-ын байгууллагад /Японы Засгийн газрын Өвсний үндэс/ хандаж хүсэлтээ хүргүүлсэн. Сургууль өөрийн боломжоор засуулах төсөв байхгүй. | |
4 | “Оюутан цэрэг”-ийн үйл ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод болгох, мэдээллийг тогтмол өгч байх | Н.Сүхбаатар Цэргийн штабын дарга | 2022 оны 02 дугаар сарын 21-нд Дархан Уул аймгийн цэргийн штабт ирсэн цахим зурвасаас: Оюутан цэрэг сургалт төсвийн хүндрэлээс шалтгаалан зөвхөн Улаанбаатар хотод явагдахаар болсон тул БХС-ын A/03 тушаалаар тус сургалтыг зохион байгуулах байсан аймгуудаас хүлцэл өчье. Сургалтад хамрагдах хүсэлтэй оюутан залуучууд, сургалтын байгууллага, аймгийн удирдлагуудад зөв ойлгуулахыг хүсье. Монгол улсын Батлан Хамгаалахын Сайд-ын А/03 тушаалыг хүчингүй болгож байна. |
|
5 | Спортын дунд сургууль байгуулах асуудал | Н.Цасчихэр Нийгмийн бодлогын хэлтсийн дарга | Дархан-Уул аймагт спортын дунд сургууль байгуулах ажлын хүрээнд Сэлэнгэ аймгийн спортын дунд сургуультай танилцаж, судалгаа хийсэн. Манай аймагт өсвөрийн тамирчдыг дэмжих зорилгоор өсвөрийн шигшээ багийг Засаг даргын дэргэд байгуулж спортын 12 төрлөөр барьж ажиллаж байна. Спортын дунд сургууль байгуулахад сургалт дасгалжуулалт хийх заал талбайн хүртээмж, сургалтын орчин нөхцөлийг бүрдүүлж чадвал спортын 12 төрлөөр өсвөрийн тамирчдыг бэлтгэн, ажиллах боловсон хүчин хангалттай байна. | |
6 | Сургуулийн хүүхдэд үйлчилгээ үзүүлдэг автобусны тоог нэмэгдүүлэх, хичээлийн жил дуустал холбогдох маршрутын дагуу явуулах | А.Түвшинбат Засаг даргын орлогч Н.ЦасчихэрНийгмийн бодлогын хэлтсийн дарга | Сургуулийн хүүхдийн автобус өмнө нь захын хорооллоос төв рүү чиглэсэн маршрутаар 4 автобус явж байсан. Одоо шинэ дархан-хуучин дархан, хуучин дархан-шинэ дархан чиглэлд нэмэлтээр 3 автобусыг явуулж байна. Маршрут чиглэл, цагийн хуваарийг гарган сургууль, эцэг эхчүүдэд сургуулиар нь дамжуулан хүргэсэн. | |
7 | ОИЦСургуулийн багш ажилчдын байрны гадна тохижилт, хүүхдийн тоглоомын талбайг 20 сая төгрөгт багтаан шийдэх | Т.Тулгаа Дархан сумын Засаг дарга | Зураг, төсвийн холбогдох ажил хийгдэж байна. | |
8 | Сургуулийн хүүхдүүдийн хувцасны өлгүүрт бөөгнөрөл үүсгэхгүй байх зохицуулалт хийх | Н.Цасчихэр Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.ГалбадрахБШУГ-ын дарга | Оюуны-Ирээдүй цогцолбор сургуулийн А байрны сурагчдын хувцасны өлгүүрийн ачааллыг буурууллах чиглэлээр доорхи зохицуулалтыг хийж ажиллаж байна. 1.Нэг ээлжид 7 жижүүр багш 2 хаалганд хуваагдан ажиллаж байна. Хоёр ээлжийн хичээлийн дунд өглөө болон өдрийн жижүүр багш нийлэн 14 хүн ачаалал бууруулахаар ажиллаж байна. 2 Өсвөрийн сэргийлэгч, сурагчдын зөвлөлийн гишүүдийн санаачилгаар өглөө болон өдрийн ээлжид хуваарь гарган өлгүүр тус бүрд 3 сурагч туслаж байна. | |
9 | Аймгийн Музейг амралтын өдрүүдэд 1000-1600 цагийн хооронд ажиллуулах | А.Түвшинбат аймгийн Засаг даргын орлогч Н.ЦасчихэрНийгмийн бодлогын хэлтсийн дарга | Музейн захирлын Б/03 тоот тушаалын дагуу 3 дугаар сарын 11-ны өдрөөс эхлэн иргэд, олон нийтэд Даваа-Ням гараг хүртэл 09:00-18:00 цагийн /13-14 цаг цайны цаг/ хооронд ажиллаж байна. | |
10 | Эрүүл мэнд | Өрхийн эмнэлгүүдээс 13 А маягт авч Нэгдсэн эмнэлгээр үйлчилгээ авдаг үйл ажиллагааг шуурхай болгох | Н.Цасчихэр Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.БатцэнгэлЭрүүл мэндийн газрын дарга | ЭМДҮЗ-н 2021 оны 01р сарын 22 ны өдрийн 03 дугаар тогтоол /Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэгж тохиолдлыг тооцох, тусламж үйлчилгээний зардлын бүрэлдэхүүн, ЭМД-ын сангаас санхүүжүүлэхэд баримтлах удирдамж /-н 1.1 д заагдсан заалтын дагуу НЭ ийн дотор , ЗСС, Мэдрэл, Эмэгтэйчүүд, Хүүхдийн амбулаторийн тусламж үйлчилгээг эмчид зайлшгүй үзүүлэх шаардлагатай өвчтөнд 13 А маягтаар Нэгдсэн эмнэлэгт илгээж байна. ЭМС-н 2021.12.30-ны өдрийн А/813-р тушаалын 2.1.6 дараах тусламж үйлчилгээг авах тохиолдолд үйлчлүүлэгч лавлагаа шатлалд шилжүүлэх 13А маягтгүй шууд очиж үйлчилгээ авна. Үүнд яаралтай тусламж, гэмтлийн тусламж үйлчилгээ, мэс заслын тусламж үйлчилгээ, Нүдний өвчний тусламж үйлчилгээ, Чих хамар хоолойн өвчний тусламж үйлчилгээ, Халдварт өвчний тусламж үйлчилгээ, Шүдний тусламж үйлчилгээ, Арьс харшлын өвчний тусламж үйлчилгээ, Сэтгэцийн өвчний тусламж үйлчилгээ,Хорт хавдрын хяналтын үзлэг, шинжилгээ, Гемодиализын тусламж үйлчилгээ, Уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээг нэгдсэн эмнэлэг шууд цаг олгон үзүүлнэ. ӨЭМТөв нь 13А маягтыг цахимаар болон цаасан хэлбэрээр илгээсэн тохиолдолд цаг өгч, хуваарьт амбулаторийн тусламж үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй үзүүлж байна.Дархан нэгдсэн эмнэлэг нь амбулаторийн тусламж үйлчилгээний цаг товлолыг, иргэдийн ирсэн өдрөөс хойш сарын дотор цаг авсан хуваарийн дагуу авч болохоор иргэдэд нээлттэй байдлаар үйлчилж байна.
Цаашид -Иргэдэд ЭМДҮЗ-н 2021 оны 01р сарын 22 ны өдрийн 03 дугаар тогтоолын талаар сургалт мэдээлэл өгч иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах -Өрхийн эрүүл мэндийн төвүүд Нэгдсэн эмнэлэгт 13А маягтаар илгээсэн тусламж үйлчилгээний стастистик үзүүлэлтэд дүн шинжилгээ хийх Тулгамдаж буй асуудал Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд хэвтэн эмчлүүлэгч нараас 13А маягт шаардан иргэд, ӨЭМТ-ийн эмч нарын хооронд үл ойлголцлыг үүсгэж байна. |
11 | Иргэдээс цус, шээсний шинжилгээ авах удаашралтай, шат дамжлагатай асуудлыг шуурхай болгох | Н.Цасчихэр Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.БатцэнгэлЭрүүл мэндийн газрын дарга | Зөвхөн нэгдсэн эмнэлэг дээр биш өрх, сумын эрүүл мэндийн төвүүд дээр цус, шээсний шинжилгээг авч тухайн өдөрт нь хариуг өгч байгаа болно. Шаардлагатай тохиолдолд нарийвчилсан шинжилгээний хариу ажлын 3 хоногт гардаг. | |
12 | Өрхийн эмнэлэгүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, эмч нарыг чадавхжуулах, давтан сургах | Н.Цасчихэр Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.БатцэнгэлЭрүүл мэндийн газрын дарга | 2022 онд ЭМЯ, Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс Өрх, сумын ЭМТ-ийн эмч нарт “Анхан шатны тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдал, Томуу, томуу төст өвчний үеийн бэлэн байдал, эмнэлзүйн заавар , ковид-19 халдварын үеийн эмнэлзүйн заавар шинэ тушаал шийдвэр танилцуулах” зэрэг цахим сургалтыг 3 удаа зохион байгуулж нийт 22 эмч хамрагдсан. ЭМГ-ын эмч, мэргэжилтэн чиглэл бүрээр чадвахжуулах сургалтыг цахимаар ӨЭМТ-ийн эмч, сувилагч нарт зохион байгуулж нийт 74 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдаж зөвлөгөө мэдээлэл авсан байна. Цаашид Тасралтгүй суралцагч эмч, чадварлаг сувилагч төслийн хүрээнд Өрхийн эмч, сувилагчийг чадвахжуулах сургалтыг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөж байна. | |
13 | Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагааг шуурхай, нээлттэй ил тод болгох, иргэдэд чирэгдэлгүй эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэх, үйл ажиллагааг жигдрүүлэх | Н.Цасчихэр Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.БатцэнгэлЭрүүл мэндийн газрын дарга | Цаг олголтыг 7 хоногоор хязгаарладаг байсныг хязгаарлалтгүй өгдөг болсон. Цахим бүртгэл дээр ажиллах ажилтаны тоог нэмэгджүүлж 4 болгон, утсаар цаг өгөх 2 ажилтаныг тусад нь гарган зохион байгуулалтыг хийж үйлчлүүлэгчид цаг авах хүлээгдлийг бууруулж сонголтыг бий болгосон. Цаг авсан иргэд рүү урьд өдөр нь холбогдон цагийг сануулан иргэн цагаа цуцалсан тохиолдолд тухайн өдөр нь иргэдэд цагийг олгох үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.Дотор болон мэдрэлийн чиглэлээр хүлээгдэл ихтэй кабинетүүдэд оройн амбулаторийг 2022 оны 01 сарын 11-с эхлэн ажилууулж эхэлсэн.
Чихрийн шижингийн үнэгүй эм авдаг иргэдийг мэргэжлийн эмч нарын зөвөлгөөнөөр оруулан эмийг 3-6 сарын хугацаатайгаар бичилтийг хийж сар болгон дотрын эмчид үзүүлдэг байсан чирэгдлийг бууруулсан. Эдгээр үйлчлүүлэгч нар нь сар болгоны эхний өдрүүдэд дотрын эмчид үзүүлэх ачааллыг нэмэгдүүлдэг байсан. Одоогоор нийт зөвөлгөөнөөр орсон чихрийн шижинтэй өвчтөний тоо 498 байна. Иргэдэд эмнэлгийн мэдээ, мэдээллийг нээлттэй, ил тод байлгах үүднээс өөрийн вэб сайтыг хийж байршуулахаар төлөвлөн ажиллаж байна. Одоогоор 40 хувийн гүйцэтгэлтэй явж байна. |
|
14 | Зам засвар, нийтийн тээвэр | “Дархан дахин төлөвлөлт” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагааг сайжруулах, иргэдээс шугамын холболттой холбоотой төлбөр тооцоо авдаг асуудлыг судалж танилцуулах | Б.Батболд Хотын захирагчийн орлогч Ч.Цэндсүрэн“Дархан дахин төлөвлөлт” ОНӨААТҮГ | Нийтдээ 24 өрх дулааны шугам, бохирын системд холбогдсон. Нарантолгойн хэсэгт нэг хүндрэлтэй асуудал байгаа нь 2 дугаар гудамжинд оршин суух иргэн Б.Пүрэвсамбуу, Б.Пүрэвсүх, Г.Алтангэрэл нар өөрийн өмчлөлийн хашааны дундуур шугам явуулахгүй нөхөн төлбөр нэхэж 2 жил болж байна. Үүний улмаас Б.Пүрэвсамбуу, Б.Пүрэвсүх, Г.Алтангэрэл нарын арын гудамжинд оршин суух 50 гаруй айл өрх эдгээр иргэдээс шалтгаалаад дулааны шугамаа авч чадахгүй байна. Тойруулаад холбоход 2020 оны байдлаар 70 сая төгрөгийн тооцоо гарсан. Манхантолгойн хэсгийн хувьд Дархан дулааны сүлжээ ТӨХК дор хаяж нэг гудамжинд 10 өрх болсон тохиолдолд дулаан өгнө гэсэн нөхцөл тавьсан тул гудамж бүрт 10 өрх бүрдэхгүй байгаагаас холбогдож чадахгүй байна. Дархан дулааны сүлжээ ТӨХК 10 өрхөөс доош бол санхүүгийн алдагдалд орно гэсэн мэдэгдлийн дагуу дулаан өгөхгүй байна. Дулааны схемийн зургийг Барилга, хот байгуулалтын сайдын 2020 оны 108 тоот тушаал “Зураг төслийн ажлын жишиг үнэ”/БД81-16-20/-ын дагуутарифаар авч болох боловч бид энэ тушаалыг мөрдөхгүйгээр гэр хорооллын иргэдэд хамгийн бага үнээр буюу 1м дулааны шугамыг 15000 төгрөгөөр бодож, хэрэглэгчдээс авах үнийг 1.5 дахин хямдруулан, зургийн үнийг авч байгаа бөгөөд үүнийхээ 60 хувийг Дархан Дулааны Сүлжээ ТӨХК-д шилжүүлж, үлдэх 40 хувийг өөрийн орлогод авч аж, ахуйн үйл ажиллагааг явуулж байна. |
15 | Хотын доторх замын нөхөөсний ажлын чанар, стандартыг сайжруулах, хяналт тавих | Б.Батболд Хотын захирагчийн орлогч Ж.Дорждэрэм“Дархан орон нутгийн зам тээвэр” ОНӨААТҮГ | 4 дүгээр сарын 15-ны өдрөөс замын засвар нөхөөсний ажил эхэлнэ. 2022 онд Дархан Уул аймагт 2500м2 нөхөөсний ажил хийгдэх ба энэ жил шинээр хүйтэн асфальт бетоны технологи туршина. Манай байгууллагын хийж байгаа нөхөөсний ажил чанар стандартын дагуу халаагч тогооноос гарч шууд хийгдэж байгаа. Хийгдсэн нөхөөс чанарын шаардлага хангаж байна. Харин Дархан-Уул аймгийн нийт замын 70-80% нь 40-50 жил болсон насжилт өндөртэй замууд бөгөөд нэмэлтээр хучилт буюу хүчитгэх шаардлагатай болсон. Насжилт өндөртэй замууд дээр өмнө хийсэн нөхөөс биш зам дээр нэмэлтээр эвдрэл ихээр үүсч нөхөөс буюу засвар арчлалтын ажлыг байгууллагын нөөц боломжинд тулгуурлан тухай бүр хийж байна. | |
16 | Иргэд хоорондоо автомашин худалдахад машины дугаар дахин хэвлүүлэх үйл ажиллагааг таслан зогсоох арга хэмжээ авах | Л.Алтанчимэг Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.БатсайханАвто тээврийн төвийн дарга | Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 11 сарын 18-ны өдрийн А/222 тушаалын хавсралт “АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН БҮРТГЭЛ ХӨТЛӨХ, УЛСЫН ДУГААР ОЛГОХ ЖУРАМ”-ын 9.1.-д Улсын бүртгэлийн дугаарыг өөрчилж, сольсон тохиолдолд өмнөх улсын бүртгэлийн дугаарын тэмдгийг заавал хураан авч устгалд оруулна гэж заасан байдаг. | |
17 | “Ганхүдэр” ХХК-иар асфалтан зам тавиулах асуудлыг шийдвэрлэх | П.Батсүх ХБТХОХ-ийн дарга Дархан сумын Засаг дарга Т.Тулгаа | Малчин хөтөл хороолол 240 метр замыг 5 сард асфалтаар хучина. 5 дугаар багийн замын зураг төсөл боловсруулсан. Анто-Од ХХК, Ган хүдэр ХХК, Сонголон хайрхан ХХК-ийн удирдлагуудтай уулзалт хийж санал солилцохоор хүлээгдэж байна. | |
18 | Такси үйлчилгээнд явж байгаа жолооч нар сургуулийн хүүхдэд 500 төгрөгөөр үйлчлэх үйл ажиллагааг хэвшүүлэх | Л.Алтанчимэг Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ж.Дорждэрэм“Дархан орон нутгийн зам тээвэр” ОНӨААТҮГ | Энэ талаар ажлын хэсэг хуралдсан. Тухайн хуралд АТТ,Дархан орон нутгийн зам тээвэр ОНӨААТҮГ-ын дарга нар, ААН-ын захирлуудыг оролцуулж мэргэжилтэн, АТХУ байцаагч нар чиглэл өгсөн. Зорчигч тээвэрлэлтийн гэрээ хийгээгүй ААНБ-дад АТХУБ-аар дүгнэлт гаргуулан гэрээ хийж гэрээ хийгээгүй байгууллагад сонгон шалгаруулалт явуулах мэдэгдлийг хотын дотор үйлчилгээ эрхлэгч 2 ААН-д өгөөд байна.Зорчигч тээвэрлэлтийн гэрээнд хүүхдийг 500 төгрөгөөр тээвэрлэхээр тарифыг тусгасан. | |
19 | Хабитатын улаан худгийн орчмын зам засварын ажлыг эрчимжүүлэх | П.Батсүх ХБТХОХ-ийн дарга | 2022-2023 оны Улсын төсөвт тусгагдсан. | |
20 | Нийтийн тээврийн үйлчилгээний доголдлыг жигдлэх | Т.Тулгаа Дархан сумын Засаг дарга | Гүйцэтгэлийн дагуу зардлыг шилжүүлсэн. Дөрвөн чиглэлд 10 автобус маршрутын дагуу хэвийн явж байна. | |
21 | Хот доторх замыг сайжруулах Дархан захаас Сэлэнгэ явах зам Хүнсний уулзвараас Тосгон явах зам /Дархан сумын 1-3 дугаар баг, 6 дугаар баг/ | П.Батсүх ХБТХОХ-ийн дарга Ж.Дорждэрэм“Дархан орон нутгийн зам тээвэр” ОНӨААТҮГ | 2022 онд хэрэгжихээр тендер зарлагдсан байна. | |
22 | ОИЦС-ийн гадна орчинд автомашины зогсоолын асуудлыг шийдвэрлэх | Т.Тулгаа Дархан сумын Засаг дарга |
|
|
23 | Инженерийн шугам сүлжээ, засвар | Дархан сумын 15 дугаар багийн 1-4 дүгээр брак байрны халуун усны асуудлыг шийдвэрлэх | Б.Батболд Хотын захирагчийн орлогч Ч.БатжаргалЗахирагчийн ажлын алба | Дархан сумын 15 дугаар баг брак байрууд нь 2000 онд тавигдсан LPM группын халаалтын ялтсан халаагч, Grundfos фирмийн насосуудаар тоноглогдсон. Зөвхөн халаалтын ачаалалтай бөгөөд хэрэгцээний халуун усны шугам тоноглол байхгүй тул халуун усаар хангах боломжгүй. |
24 | Дархан сумын 5 дугаар баг, 18 дугаар дэлгүүрийн замын эсрэг талд ажиллахгүй байгаа нийтийн 00-ыг “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнд шилжүүлэн байршуулах | Т.Тулгаа Дархан сумын Засаг дарга Ч.БатжаргалЗахирагчийн ажлын алба | Тус байрлалд байгаа 00-г шилжүүлэхэд шаардлагатай 5,0 сая төгрөгний зардлыг НААҮГ-т шилжүүлсэн ба 2022 оны 05 сард нүүлгэн шилжүүлэхээр болсон. Нийтийн бие засах байрыг зөөвөрлөх ажлыг /газар гэсэхээр/ 5 дугаар сард шилжүүлж байршуулна. | |
25 | ОХУ-ын хувьчлагдсан 3, 4 дүгээр байрны инженерийн шугам сүлжээг засварлах асуудлыг шийдвэрлэх | П.Батсүх ХБТХОХ-ийн дарга | Төсвийн тодотголоор 117,0 сая төгрөгийн санхүүжилт батлуулсан. 2022 онд хэрэгжинэ. | |
26 | Дархан сумын 8 дугаар баг Дэвшлийн хэсэгт дулааны асуудлыг шийдвэрлэх | Б.Батболд Хотын захирагчийн орлогч Ч.БатжаргалЗахирагчийн ажлын алба | Дархан сумын 8 дугаар баг Дэвшилийн хэсэг нь төвийн шугамтай, дулааны түгээлт хэвийн явагддаг. | |
27 | Дархан сумын 9 дүгээр баг, Хээтэй хорооллын 4.2 дугаар байрны бохирын асуудлыг шийдэх | Т.Тулгаа Дархан сумын Засаг дарга | Хариуцсан СӨХ Дархан-Ус суван ХК-тай хамтран шаардлагтай материалыг авч сольсон. Дархан сумын 9 дүгээр баг 4 дүгээр хороолол 2 дугаар байрны 6 дугаар орцны иргэнээс бохир үнэртээд байгаа тухай ирсэн гомдлыг газар дээр нь үзэж бохирын шугам гэмтсэнийг засварлуулж хэвийн байдлыг хангасан. | |
28 |
Хот тохижилт, гэрэлтүүлэг |
Эзэнгүй муур, нохой устгалын ажлыг эрчимжүүлэх | Б.Батболд Хотын захирагчийн орлогч Ч.БатжаргалЗахирагчийн ажлын алба | 2022 оны 03 сарын 11-нээс-20-ны хооронд нохой устгалын ажлыг НААҮГ-с зохион байгуулсан. Нийт 600 нохой устгахаас 590 нохой устгасан. Муур устгалын ажлыг эрчимжүүлэх зорилгоор орон сууцны СӨХ-той холбогдон дуудлага мэдээллээр газар дээр нь шуурхай ажиллаж байна.Устгасан муурны тоо 27. Цаашид муур устгал үргэлжилнэ. |
29 | Дархан сумын 8 дугаар баг, Ёотонгийн байрнуудын шитийг засварлах | Б.Батболд Хотын захирагчийн орлогч | ДСЦТС ХК-д щитийг засварлуулах хүсэлт хүргүүлж, зөрчлийг бүрэн арилгасан. | |
30 | Дархан сумын 10 дугаар багийн 2б байрны гадны сүүдрэвчийг яаралтай засварлах | Т.Тулгаа Дархан сумын Засаг дарга | Багийн Засаг дарга Н.Болорзаяад СӨХ-той хамтран засварлах үүрэг чиглэл өгөгдсөн. | |
31 | Хуучин хороололд хог ачдаг машинууд зам дээр гарч зам эвдлэх асуудлыг зогсоох, чиглэл өгөх | Б.Батболд Хотын захирагчийн орлогч З.ЭрдэнэбатНийтийн аж ахуй үйлчилгээний газрын дарга | Хуучин хороолол зам дагуу байгаа хогийн цэгүүдийг өөрчлөн байрлуулах боломжгүй. Иргэд оршин суугчид авто машинаа хогийн цэгийн үүдэнд тулгаж тависнаас хог ачилтын машин замын хашлага давах тохиолдол үүсч байна. Энэ зөрчлийг арилгахаар хяналт тавьж ажиллаж байна. | |
32 | Нүүрс борлуулах 32 цэгийн үйл ажиллагааг жигдрүүлэх, бэлтгэл ажлыг хангах | Т.Тулгаа Дархан сумын Засаг дарга | Шарын гол ХХК-ийн Захирал н.Мэндсайхантай холбогдоход шууд шийдвэрлэх боломжгүй тул судлаж үзэх шаардлагатай гэсэн хариу өгсөн. | |
33 | Гэр хорооллын гудамжны асахгүй байгаа гэрэлтүүлэгт засвар хийх | Б.Батболд Хотын захирагчийн орлогч З.ЭрдэнэбатНийтийн аж ахуй үйлчилгээний газрын дарга | Гэр хорооллын гудамжны асахгүй байгаа гэрэлтүүлэгт засвар хийсэн. Өндөрт ажиллах машин байхгүйн улмаас 2 цамхагт гэрлийн засвар саатаж байна. | |
34 | 25 дугаар хороолол, ОИЦСургуулийн хоорондох гудамжны гэрэлтүүлгийг хэвийн үйл ажиллагаанд шилжүүлэх | Б.Батболд Хотын захирагчийн орлогч З.ЭрдэнэбатНийтийн аж ахуй үйлчилгээний газрын дарга | Энэ гэрэлтүүлгийг НААҮГ хүлээж аваагүй болно. | |
35 | Үйлчилгээний газруудын иргэдэд үйлчлэх 00-ын асуудлыг шийдвэрлэх /Захирамж гаргах/ | Т.Тулгаа Дархан сумын Засаг дарга | Хуулийн эрх зүйн үндэслэлийг судлан Захирамжийн төсөл боловсруулан, хянуулж байна. | |
36 | Хонгор суманд хийгдэж буй мод арчилгааны маргаантай асуудлыг шийдвэрлэх | Б.Жавхлан Аймгийн Засаг даргын орлогч Г.БатбаярБайгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч | Хүрээлэн буй орчны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх уул, уурхайн ашиглалт, хамгаалалт, нөхөн сэргээлт, ойжуулалт, ойн нөхөрлөлүүдэд технологийн хяналт тавих ажлын хэсэг байгуулагдсан хяналтаар 2022.03.24-25-ны өдрүүдэд ажиллах бэлтгэл хангаж байна. | |
37 | Зулзагын голын 00-ын асуудлыг шийдвэрлэх | Б.Батболд Хотын захирагчийн орлогч Ч.БатжаргалЗахирагчийн ажлын алба | 2022 онд Хонгор сумын 2-р баг Зулзагын голд ариун цэврийн байгууламж барих ажил төлөвлөгдөөгүй. (Одоогоор) | |
38 | Орон сууцны хорооллын байруудын дээврийн ирмэгт байрлуулсан гэрлүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах, засварлах | Б.Батболд Хотын захирагчийн орлогч З.ЭрдэнэбатНийтийн аж ахуй үйлчилгээний газрын дарга | Орон сууцны хорооллын байруудын дээврийн ирмэгт байрлуулсан гэрлүүдийн хэвийн үйл ажиллагааг хангаж 11 байрны гэрэл засварлаж нөөцөд 250 ш гэрэл аваад байна | |
39 | СӨХ-нуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх | Т.Тулгаа Дархан сумын Засаг дарга | СӨХ-дын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр зохион байгуулагдах ажлууд үе шаттайгаар хийгдэж байна. Мөн СӨХ-дын үйл ажиллагааг цахим болгохоор “Дархан айл” аппликейшны хөгжүүлэлтийг Skypro solution компианаар хийлгэж байна.
СӨХ-ны ажлыг сайжруулах чиглэлээр Дархан сумын ЗДТГ-тай хамтран Дархан суманд үйл ажиллагаа явуулж байгаа 44 СӨХ-ийн 2021 оны ажлын тайлангийн хурлыг 2022.03.10-03.11-ны өдрүүдэд зохион байгуулсан. Үйл ажиллагааны мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр мэдээлсэн. |
|
40 | Хууль эрх зүй, харилцаа хандлага | Цагдаагийн албан хаагчдын ёс зүй харилцаа, хандлагад анхаарах, чиглэл өгөх, сургалт хийх | Л.Алтанчимэг Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Жаргалсайхан Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга | Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газар нь 2022 онд зохион байгуулах албаны сургалтыг 63 сэдвийн хүрээнд 126 удаагийн 126 цагийн сургалтыг төлөвлөж, төлөвлөгөөний дагуу сургалтыг зохион байгуулж байна. |
41 | Төрийн байгууллагууд иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд иргэний үнэмлэхний нотриатаар батлуулсан хуулбар шаарддаг байдлыг халах | О.Хүрэлчулуун АЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Баярсайхан Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга | Төрийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд иргэний үнэмлэх нотариатаар батлуулдаг үйл ажиллагааг бүрэн халсан. Энэ асуудал зөвхөн хууль хүчний байгууллагууд дээр байгаа. | |
42 | Нийгмийн даатгалын хэлтсээс иргэд групп сунгах асуудыг шуурхай болгох | Н.Цасчихэр Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Л.БаярнямНийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч | Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хурлаар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг сунгуулах иргэдийг Ковид-19 халдварын үед сүүлийн 2 жилийн хугацаанд /2020, 2021 онд/ өөрсдийг нь ирүүлэхгүйгээр өвчтөний амбулаторийн картын бичилт,холбогдох оношилгоо шинжилгээний өөрчлөлт зэрэг бичиг баримтанд үндэслэн шийдвэрлэж ажилласан. Энэ оны 3 дугаар сарын 3-ны өдрийн хурлаас эхлэн иргэнийг байлцуулан хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоох,сунгах шийдвэр гарган ажиллаж байна. Иймд тухайн өдрийн хурлаар орох иргэдийн нэрсийг хяналтын эмчээс урьд өдөр нь авч, цагийн хуваарь гарган, хуваарийн дагуу цагийг чанд баримтлан иргэдэд шуурхай чирэгдэлгүй үйлчилгээг хүргэхээр төлөвлөн ажиллаж байна.Хөдөлмөрийн чадвар алдалттай болон групптэй иргэдэд зориулсан гарын авлага бэлдэн хэвлүүлж, мэдээлэлээр ханган ажиллах болно. | |
43 | Байгууллагуудын шилэн дансны мэдээллийг нэгтгэн танилцуулах | Л.Алтанчимэг Хууль, эрх зүйн хэлтсийн дарга | 3 дугаар сарын 14-нд шилэн дансны тухай мэдээллийг аймгийн Засаг дарга Б.Азжаргал-д танилцуулсан. | |
44 | Төр, төсвийн байгууллагууд нууцын зэрэглэлд үл хамаарах бусад мэдээ, мэдээллийг иргэд олон нийтэд нээлттэй мэдээллэх чиглэл баримтлах | О.Хүрэлчулуун АЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Алтанчимэг Хууль, эрх зүйн хэлтсийн дарга | Төр, төсвийн байгууллагын дарга нарт байгууллагын нууцад хамааралтайгаас бусад мэдээллийг иргэд, олон нийтэд нээлттэй мэдээллэх талаар албан тоотоор чиглэн хүргүүлсэн. | |
45 | Газрын харилцаа | Түр хашаа барьсан 47 газрын жагсаалтыг гаргаж, иргэдэд нээлттэй танилцуулах | П.Батсүх Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлсийн дарга Д.БатчулуунГазрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга | 2022.03.14-ны өдөр “Дархан хот” олон нийтийн фейсбүүк хуудсанд Дархан суманд 49 байршилд барилгын нүх ухсан, түр хашаа татсан барилга, байгууламжийн мэдээлэл, судалгааг байршуулсан. |
46 | Гэр бүлийн хэрэгцээний 0,7 га газрын асуудлаар иргэдийг тодорхой мэдээллээр хангах, тайлбар өгөх /Цахимаар/ | 2022.03.18-ны өдөр Цэц.мн видео сайтын “Сэдэв ярья” шууд ярилцлаганд ГХБХБГ-ын дарга Д.Батчулуун, Барилгын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн С.Ундрах нар оролцож, Газар зохион байгуулалт, Гэр бүлийн хэрэгцээний 0,07 га газар олголтын талаар иргэдэд мэдээлэл өгч, шууд ярилцлагын үеэр ирсэн асуултанд хариу тайлбар өгсөн. Нийт 95 хүн цахимаар хуваалцаж, 3100 хүн үзэж, 60 хүний асуулт болон сэтгэгдэлд хариу өгсөн байна. | ||
47 | Зулзагын голын зуслангийн газар олголтод хяналт тавих, зөвшөөрөлгүй олгогдсон газрыг хураан авах | Аймгийн Засаг даргын шийдвэрээр 2022 оноос газар олголтыг зогсоож ажлын хэсэг байгуулан тооллогын ажил хийх, санхүү хөрөнгийн асуудлыг шийдүүлэхээр санал тавьсан. Энэ оны 5 дугаар сард тооллого хийж дүнг танилцуулахаар төлөвлөөд байна. | ||
48 | Газрын захирамж гаргадаг үйл ажиллагааг шуурхай болгох | Газрын асуудлаар өргөдөл хүсэлтийг хүлээн авч 14 хоног тутам захирамжийн төслийн хурлаа хийж тухай бүр аймгийн засаг даргад танилцуулж байна. Захирамж гарсан тохиолдолд тухайн иргэнд утсаар мэдэгдэж, газар эзэмших гэрээ, гэрчилгээ, кадастрын зургийг хэвлэн өгөхөөр цахим төв дээр ажиллах хуваарь гарган иргэдэд үйлчилж байна. |
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС