Нэр дэвшүүлэх тухай
Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам” -ын 12.1, 12.3 дахь заалт, шалгалтын комиссын саналыг тус тус үндэслэн Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлөөс ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймгийн Орхон сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар Ганбаатарын Ихбаярыг томилуулахаар нэр дэвшүүлсүгэй.
2.Нэр дэвшигч Г.Ихбаярыг Орхон сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал албан тушаалд томилохыг Орхон сумын Засаг дарга (Б.Түмэнцогт)-д санал болгосугай.
3.Төрийн хэмнэлтийн тухай хууль, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, дунд хугацааны зорилтот хөтөлбөр “Шинэ сэргэлтийн бодлого”-т дэвшүүлсэн төрийн бүтээмжийг сайжруулахад анхаарч төрийн албаны шинэтгэлийн үйл явцтай уялдуулан хэрэгжүүлэх талаар манлайлан ажиллахыг нэр дэвшигч (Г.Ихбаяр)-д үүрэг болгосугай.
ДАРГА О.ХҮРЭЛЧУЛУУН