Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган тооцох тухай

2024.10.31
25 үзсэн

өрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган тооцох тухай

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 56 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны зөвлөлийн ажиллах журам”-ын 2.2, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 34 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалын ангилалд адилтган авч үзэх албан тушаалын жагсаалт батлах тухай тогтоол” -ын 3 дугаар хавсралтыг тус тус үндэслэн Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлөөс ТОГТООХ нь:

1.Агваандандарын Амараа 1997 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 1998 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Соёлын төвийн эрхлэгч албан тушаалд нийгмийн даатгалын шимтгэлийг 14 сар тасралтгүй төлсөн нь баримтаар нотлогдож байгаа тул түүний төрийн үйлчилгээний албан тушаалд ажилласан 14 сар буюу 1 жил 2 сарыг төрийн захиргааны албан тушаалын туслах  түшмэлийн ангилалд 1 жил 2 сар ажилласан хугацаанд адилтган тооцсугай.

2.Төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган тооцох тухай тогтоолыг “Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо” цахим системд бүргэх, мэдээллийг олон нийтэд ил тод хүргэхийг Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөл (А.Лхагважаргал)-д даалгасугай.

ДАРГА                                 О.ХҮРЭЛЧУЛУУН