Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Нэр дэвшүүлэх тухай

2024.10.31
24 үзсэн

Нэр дэвшүүлэх тухай

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3 дахь заалт, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 12.1, 12.3 дахь заалт, шалгалтын комиссын саналыг тус тус үндэслэн Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлөөс ТОГТООХ нь:

1.Дархан–Уул аймгийн Шарын гол сумын Ерөнхий боловсролын 12 жилийн 6 дугаар сургуулийн захирал албан тушаалд Октябрийн Нэмэххандыг томилуулахаар нэр дэвшүүлсүгэй.

2.Нэр дэвшигч О.Нэмэххандыг Шарын гол сумын Ерөнхий боловсролын 12 жилийн 6 дугаар сургуулийн захирлаар томилохыг Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга (Л.Буянтогтох)-д санал болгосугай.

3.Төрийн хэмнэлтийн тухай хууль, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, дунд хугацааны зорилтот хөтөлбөр “Шинэ сэргэлтийн бодлого”–т дэвшүүлсэн төрийн бүтээмжийг сайжруулахад анхаарч ажиллах, төрийн албаны шинэтгэлийн үйл явцтай уялдуулан хэрэгжүүлж, манлайлан ажиллахыг нэр дэвшигч (О.Нэмэхханд)-д үүрэг болгосугай.

ДАРГА                                      О.ХҮРЭЛЧУЛУУН