Нэр дэвшүүлэх тухай
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3 дахь заалт, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 12.1, 12.3 дахь заалт, шалгалтын комиссын саналыг тус тус үндэслэн Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлөөс ТОГТООХ нь:
1.Дархан–Уул аймгийн Шарын гол сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгч албан тушаалд Мөнх-Очирын Энхмааг томилуулахаар нэр дэвшүүлсүгэй.
2.Нэр дэвшигч М.Энхмааг Шарын гол сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр томилохыг Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга (Л.Буянтогтох)-д санал болгосугай.
3.Төрийн хэмнэлтийн тухай хууль, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, дунд хугацааны зорилтот хөтөлбөр “Шинэ сэргэлтийн бодлого”–т дэвшүүлсэн төрийн бүтээмжийг сайжруулахад анхаарч ажиллах, төрийн албаны шинэтгэлийн үйл явцтай уялдуулан хэрэгжүүлж, манлайлан ажиллахыг нэр дэвшигч (М.Энхмаа)-д үүрэг болгосугай.
ДАРГА О.ХҮРЭЛЧУЛУУН