Шагналд нэр дэвшүүлэх тухай
Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 71 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр шагнах журмын 3.2, Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн ажиллах журмын 3.8.3 дахь заалт, Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь Салбар зөвлөлийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТОГТООХ нь:
1.Төрийн албаны чиг үүрэг, албан үүргээ үнэнч шударга, идэвх санаачлагатай гүйцэтгэж төрийн захиргааны байгууллагад тасралтгүй олон жил үр бүтээлтэй ажиллаж, төрийн албаны үйл хэрэгт бодитой хувь нэмэр оруулсан Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Чадраабалын Мөнх-Эрдэнийг “Төрийн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр шагнуулахаар нэр дэвшүүлсүгэй.
2.Шагналд нэр дэвшигчийн материалыг холбогдох журмын дагуу бүрдүүлж Төрийн албаны зөвлөлд хүргүүлэхийг Салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга (А.Лхагважаргал)-д даалгасугай.
ДАРГА О.ХҮРЭЛЧУЛУУН