Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2, “Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журам”-ын “Гурав”-ын 3.5.3, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 6.1 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн захиалгын дагуу төрийн жинхэнэ албан тушаалын орон тоонд төрийн албаны тусгай шалгалтыг 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулах комиссыг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.
Салбар комиссын ахлагч:
Д.Чагнаадорж
(Аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга)
Гишүүд:
Ш.Мөнхбаяр
(Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын дарга,Тэргүүлэх аудитор)
Х.Соёл-Эрдэнэ
(Соёл, урлагийн газрын дарга)
А.Сувд-Эрдэнэ
(Аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн)
Нарийн бичиг:
А.Лхагважаргал
(Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга)
2.Сонгон шалгаруулалтыг журмын дагуу зохион байгуулж, сонгон шалгаруулалтын дүнг Салбар зөвлөлийн хуралдаанд танилцуулахыг комисст үүрэг болгосугай.
ДАРГА О.ХҮРЭЛЧУЛУУН