Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Төрийн албаны тусгай шалгалт зохион байгуулах ажлын хэсэг томилох тухай.

2024.10.31
26 үзсэн

Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2, “Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журам”-ын “Гурав”-ын 3.5.3, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 6.1 дэх заалтыг  тус тус үндэслэн  ТОГТООХ нь:

1.Аймгийн Засаг дарга, Хонгор сумын Засаг дарга, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудаас ирүүлсэн удирдах, гүйцэтгэх, туслах түшмэлийн сул орон тоонд бүртгүүлсэн иргэдийн цахим бүртгэлийг баталгаажуулах, төрийн албаны тусгай шалгалтыг 01 дүгээр сарын 19-ний өдөр зохион байгуулах чиг үүрэг бүхий комиссыг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

Комиссын ахлагч:                                            Л.Алтанчимэг

(Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга)

Гишүүд:                                                            Ч.Энхбат

(Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд салбар зөвлөлийн гишүүн)

Д.Чагнаадорж

(Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга)

А.Лхагважаргал

(Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга)

Л.Дагийсүрэн

(Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны дарга)

2.Сонгон шалгаруулалтыг журмын дагуу зохион байгуулж, сонгон шалгаруулалтын дүн тайлан мэдээг Төрийн албаны зөвлөлд хүргүүлэхийг Салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга (А.Лхагважаргал)-д  үүрэг болгосугай.

ДАРГА                                          О.ХҮРЭЛЧУЛУУН