Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 71 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр шагнах журмын 3.2, Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн ажиллах журмын 3.8.3 дахь заалт, Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь Салбар зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТОГТООХ нь:
1.Төрийн албанд олон жил тогтвор суурьшилтай ажиллаж, төрийн албаны чиг үүрэг, албан үүргээ үнэнч шударга, идэвх санаачилгатай, үр бүтээлтэй гүйцэтгэж, тогтвортой амжилт гарган төрийн албаны үйл хэрэгт бодитой хувь нэмэр оруулсан Дархан-Уул аймгийн Төрийн аудитын ахлах аудитор Санжмятавын Батцэцэгийг “Төрийн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр шагнуулахаар нэр дэвшүүлсүгэй.
2.Шагналд нэр дэвшигчийн материалыг холбогдох журмын дагуу бүрдүүлж Төрийн албаны зөвлөлд хүргүүлэхийг Салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга (А.Лхагважаргал)-д даалгасугай
ДАРГА О.ХҮРЭЛЧУЛУУН