Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2, “Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журам”-ын “Гурав”-ын 3.5.3, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 6.1 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Аймгийн Засаг дарга, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудаас ирүүлсэн удирдах, гүйцэтгэх, туслах түшмэлийн сул орон тоонд бүртгүүлсэн иргэдийн цахим бүртгэлийг баталгаажуулах, төрийн албаны тусгай шалгалтыг 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.
Ажлын хэсгийн ахлагч:
Ч.Энхбат – (Аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд салбар зөвлөлийн гишүүн)
Гишүүд:
Ш.Мөнхбаяр -(Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын дарга бөгөөд салбар зөвлөлийн гишүүн)
З.Баяржаргал – (Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга бөгөөд салбар зөвлөлийн гишүүн)
Н.Цасчихэр – (Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга бөгөөд салбар зөвлөлийн гишүүн)
Нарийн бичгийн дарга:
А.Лхагважаргал -(Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга)
2.Сонгон шалгаруулалтыг журмын дагуу зохион байгуулж, сонгон шалгаруулалтын дүн тайлан мэдээг Төрийн албаны зөвлөлд хүргүүлэхийг Салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга (А.Лхагважаргал)-д үүрэг болгосугай.
ДАРГА О.ХҮРЭЛЧУЛУУН