Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Нэр дэвшүүлж, санал болгох тухай

2024.10.31
16 үзсэн

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3 дахь заалт, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 12.1, 12.3 дахь заалт, шалгалтын комиссын саналыг тус тус үндэслэн Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлөөс ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын албан тушаалд Дамирангийн Бат-Эрдэнийг томилуулахаар нэр дэвшүүлсүгэй.

2.Нэр дэвшигч Д.Бат-Эрдэнийг Орон нутгийн өмчийн газрын даргын албан тушаалд томилохыг аймгийн Засаг дарга (Б.Азжаргал)-д санал болгосугай.

3.Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, дунд хугацааны зорилтот хөтөлбөр “Шинэ сэргэлтийн бодлого”-т дэвшүүлсэн төрийн бүтээмжийг сайжруулахад анхаарч ажиллах, төрийн албаны шинэтгэлийн үйл явцтай уялдуулан хэрэгжүүлж, манлайлан ажиллахыг нэр дэвшигч (Д.Бат-Эрдэнэ)-д үүрэг болгосугай.

ДАРГА                                 О.ХҮРЭЛЧУЛУУН