ДАРХАН-УУЛ АЙМАГ
ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ
2016 оны 01 сарын 14 Дугаар А/07 Дархан
Буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 “а”, 29.1.6”а”, “г”, 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.16, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.17, 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2, 41.2.3, 58 дугаар зүйлийн 58.2.1, 58.2.4, 58.2.17, 65 дугаар зүйлийн 65.1.1 дэх заалт, “Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын 2012 оны 37 дугаар тоггоол, “Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” Засгийн газрын 2012 оны 120 дугаар то(тоол, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаалаар батлагдсан “Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам”, “Аймгийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” аймгийн ИТХ-ын 2013 оны 2/03 дугаар тогтоол, ИТХ-ын 6 дахь удаагийн сонгуулийн ээлжит арван нэгдүгээр хуралдааны 2015 оны 11/06 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2015 оны А/12 дугаар захирамжаар батлагдсан “Буцалтгүй тусламж олгох журам”-ыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Амьдралын болон эрүүл мэндийн хүнд байдлыг харгалзан үзэж тус аймгийн Дархан сумын 6 дугаар багийн иргэн Доржсүрэн овогтой Машлайд 30.0 /Гучин/ мянган төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж, дэмжлэгийг үзүүлсүгэй.
2. Буцалтгүй тусламж, дэмжлэгт зарцуулагдах 30.0 /Гучин/ мянган төгрөгийг аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Санхүү, төрийн сангийн хэлтэс /Б.Жаргалсайхан/-т зөвшөөрсүгэй.
ЗАСАГ ДАРГА: А. ЭНХБОЛД